Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Генерал Т.Дашдэлэгийн ялыг хэвээр үлдээв

 ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг, Улсын нөөцийн газрын дарга асан, “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Дээрх хүмүүсийг БНАСАУ-д байлдааны онгоцны хөдөлгүүр наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд бусдыг залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгасан юм.

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая ам.долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган Тагнуул болон АТГ-аас шалгасан. Шалгалтын явц, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр дээрх хүмүүс байлдааны “Миг-21” онгоцны 32 ширхэг хөдөлгүүр худалдах гэж байсан нь тогтоогдсон.

Тиймээс ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгт гурван жил таван сар, Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Бямбаноровт долоон жил нэг сар, М.Сэргэлэнбаатарт таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.