Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛЧИН САЙД З.АЛТАЙ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай 2014 оны 3 дугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Саули Вайнамо Нийнисто-д Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Элчин сайд З.Алтай Финланд Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ гардуулсныхаа дараа Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлснийг уламжилж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. 

Мөн өдөр Элчин сайд З.Алтай Финланд Улсын Гадаад харилцааны яамны Гадаад болон аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн Орлогч төрийн нарийн бичгийн дарга Яакко Лаяава, Гадаад харилцааны яамны Америк, Азийн газрын дэд захирал Сами Лейно, Боловсрол, соёлын яамны Гадаад харилцааны газрын захирал хатагтай Йана Палойарви нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Элчин сайд З.Алтай Финландын Засгийн газраас Монгол Улсад геологи, ой мод зэрэг салбарт санхүүжилт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, Финландаас Монголд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Геологийн төв лаборатори Финландын Геологийн албатай хамтран Финландын Засгийн газрын санхүүжилтээр нэг сая еврогийн өртөг бүхий хоёр удаагийн төслийг (2009-2011, 2012-2014 онуудад) хэрэгжүүлж байна.  Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон МУИС-ийн Ойн судалгааны тэнхим Финландын Ойн судалгааны хүрээлэнтэй хамтран 2013 оны 3 дугаар сараас эхлэн ойн судалгааны чадавхийг дээшлүүлэх төслийг хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөлд Финландын Засгийн газар 491 мянган еврогийн санхүүжилт хийсэн. Финландаас Монголд цаасан бүтээгдэхүүн, цаасан хайрцаг, баглаа сав боодлын чиглэлээр хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэв. 

Цаашид Монголд ойн аж ахуй, загасны фермерийн аж ахуй, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх, уул уурхайн салбарт Финландын уул уурхайн тэргүүний техник, технологи, хөрөнгө оруулалтыг хийх зэрэг саналуудыг Финландын талд тавив.  Мөн уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монголд сургуулийн өмнөх насны болон бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг бэлтгэх, сургалт семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Финландын талаас хүсэв. Финландын тал дээрх санал болгосон салбаруудад бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.