Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛДАА МАН БУСДААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

 МАН-ынхан улс төрийн намуудын төлөөллийг өчигдөр Төрийн ордонд урьж, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны болон Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаарх байр суурийг нь сонслоо. Тус намаас үүний өмнөх өдөр эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, “Байдал хүндэрсэн” гэсэн дүгнэлт хийсэн юм. Ингэхдээ “Энэ хямрал гадаад хүчин зүйл, хөрш орнуудын эдийн засгаас хамаарааг үй, зөвх өн төрийн удирдлагын алдаатай шийдвэрээс болсон” гэсэн билээ. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох, ингэхдээ улс төрийн бусад намын дэмжлэгийг хүсэхээр зорьжээ. Уг арга хэмжээнд УИХ-д суудалтай, суудалг үй 10 гаруй намын ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөлөл ирсэн байв. Олонхийг бүрдүүлж буй учраас МАХН, МҮАН-ынхан Засгийн газраа хамгаалж, МНН, ИХН, Хамуг Монгол хөдөлмөЦагаатгах рийн намынхан МАН-тай санал нэгдэж, “Засгийн газрыг огцруулах ёстой” гэж байлаа.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав “Би БНХАУ-д сүүлийн гурван жил дипломатчаар ажилласан, тэдний эдийн засаг хүндрээгүй биш, хүндэрсэн. Гадагшаа мэдээлэхдээ үүнийгээ нуудаг юм. Тиймээс урд хөршийн эдийн засгийн хүндрэл манай улсад нөл өөлж байгаа. Үүнийг даван туулахын тулд бонд гаргаж, зээл авах ёстой. БНХАУ ч асуудлаа ингэж шийддэг. Сонгуулийн хуулийн тухайд холимог системд асуудал байхг үй. Ер нь эрх баригч нам хуулийг өөртөө ашигтайгаар боловсруулж баталдаг, ингэснээрээ дараагийн сонгуулиар ялдаг гэсэн ойлголт буруу. Хууль бол ердөө л сонгууль зохион байгуулах хэрэгсэл. Харин үйл явц дунд санал луйвардах, булхайцах зүйл гарах эсэхэд, мөн зохион байгуулж буй хүмүүсийн дүрэм журмыг хангахад л асуудал бий. “Шилждэг” тогтолцоо байж болохг үй” гэв. УИХ-д суудалгүй намууд бүгд саналын хуудсыг гараар давхар тоолох ёстой гэж санал нэгдсэн байна лээ.

ИХН-ын төлөөлөл Ж.Занаа “Сөрөг хүчний тухай хууль хэрэгтэй байна. Сонгуулийн хууль сонгох, сонгогдох эрхийг хаасан. Сурталчилгааны хугацаа 21 хоног байхаар намууд нэр дэвшигчээ танилцуулж амждагг үй, тиймээс үүнийг гурван сар болгох ёстой. Мөн Улс төрийн намуудын төсвөөс санхүүжүүлэх тухай одоо боловсруулж буй төсөлд тусгаагүй байна. Ажлын хэсгийг татан буулгаад, УИХд суудалгүй намуудын болон эрдэмтдийн төлөөллийг нэмж дахин байгуулах хэрэгтэй” гэлээ. МҮАН-ын Б.Цогтгэрэл “Эдийн засгийн хүндрэл бол Үндсэн хуулийн шууд тусгал. Улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудалд бид гүнзгий дүгнэлт хийх хэрэгтэй байна. Үүнийг ойлгож байгаа бол намууд нэг талдаа гарах ёстой. Аль нам ялснаас үл хамаараад ард түмний төлөө ажилладаг нэг л тогтолцоо бий болгох учиртай. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчл өх хэрэгтэй байна. Түүнээс нэмэгдэх үүний байр солигдоод нийлбэрийн дүн өөрчл өгдөхгүй. Учраа мэдэхг үй хүүхд үүд ээж, аав, багшийнхаа үгээр намд элсэж байна. Намд элсэх насны босгыг 25 болгож нэмэх хэрэгтэй. Бүх шатанд үндэсний зөвшилцөл хийе” гэсэн юм.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Засгийн газрыг өмөөрч ярьсан МАХН, МҮАНыхныг “Бялуу хүртчихээд тэр тойргоосоо гарч чадахгүй байна” гэв. Эдийн засаг сэхээн амьдруулах тасагт орчихлоо гэж эрхэм гишүүн дүгнээд “Энэ хүндрэл мөнгөгүйгээс болоогүй. Аль ч Засгийн газарт байгаагүй их мөнгө Н.Алтанхуягийн танхимд бий. Үүнийг тэд хяналтгүйгээр, хууль бусаар зарцуулж байна, тэгчихээд тайлан тавьсангүй” гээд эдийн засаг хэрхэн дордсон тухай тоон үзүүлэлт дурдсан. Эх орон намын генсек И.Эрдэнэбаатар “Гол асуудал нь улс төрийн намууд төлөвшөөг үйд байна. Нам төлөвшөөгүй байна гэдэг нь боловсон хүчин, улстөрчид нь төл өвшөөгүй байгаагийн илрэл. УИХ-д 25 нас хүрсэн хүн нэр дэвших эрхтэй. Гэвч одоогийн 25 настнууд 20 жилийн өмнөх 25 настнуудаас ялгаатай. Би 44 настайгаа сайд болж байсан, гэхдээ тэр үед ярьж, хэлж байснаа одоо харахаар ичдэг. Ийм байхад 25-тай залуу УИХ-д ороод юу хийх вэ. Үзэл бодол төлөвшиж, төрийн ажлын туршлагатай болсон 40-өөс дээш насныхныг УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ингэж байж төр төлөвшинө. Бид өмнөхөө мартаад байна. МАН өмнө нь эрх баригч байсан. 2000 онд манай намын дарга Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг цуцлах ёстой гэхэд та нар “Чи дуугүй бай, бид чамд хичээл заана” гээд тоогоогүй. Одоо АН эрх баригч болохоор та нар энэ тухай ярьж байна. Зөвшилцөж чаддаггүй, цөөнхөө сонсдоггүй гэлээ. Өмнө нь “62-ын бүлэг” байгуулаад хамтраад явж л байсан шүү дээ. Та нар гишгэсэн мөрөө эргэн харж, “Бидний алдааг бүү давтаач” гэсэн байр сууринаас, зөвөөр санаагаа илэрхийлэх хэрэгтэй” гэв.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.