Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулах шаардлагаг үй гэж үзсэн”

АН-ын “4:11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өчигдөр боллоо. Энэ удаа “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Уулзалтад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо.

Уулзалтын эхэнд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ оныг намын дотоод сургалтын жил болгон зарласантай холбоотойгоор ирэх тав, зургадугаар сард сумдын чуулган зохион байгуулахаар бэлтгэж буйгаа дуулгав. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас цөөн зүйлийг тодруулсан юм.

-Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)- ны хурлын тов гарсан уу?

-Намын дүрмээр ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг. Хурлын товыг намын дарга, эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 1/3 хувийн саналаар зарладаг. Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотойгоор төслийг нь бүх аймаг, дүүргийн намын дарга нарт танилцуулсан. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд дээрх хуулийн төслийг танилцуулсан. Эл асуудлаас болж ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн. Харин ҮЗХ-ны гишүүдийн 1/3 нь санал гаргаж, тэр нь дэмжигдвэл Гүйцэтгэх зөвлөл тогтоолоо гарган хуралдуулах боломжтой.

-Дархан-Уул аймаг, Хан-Уул дүүргийн намын байгууллага дахь зөрчил арилаагүй бололтой. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манай нам удирдлагын хэвтээ тогтолцоотой. Тухайн аймгийн намын хороо хуралдаж, удирдлагаа томилдог. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга аймаг, дүүргийн намын байгууллагын удирдлагыг томилдоггүй. Тэгэхээр асуудлыг орон нутагтаа шийдэх учиртай.


 Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.