Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баавгайн нойтон арьс, хүдрийн 12 заар авч явсан хүмүүсийг саатууллаа

 Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн 34 настай Ш, 26 настай Б нар өнгөрсөн баасан гаригт баавгайн нойтон арьс болон 12 хүдрийн заар авч явсныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүллээ. Тэд “Тоёота Приус” маркийн автомашинаар хулгайн ангийн олзоо авч явсан бөгөөд ченжүүдэд худалдах гэж байсан хэмээн мэдүүлжээ.

Цагдаагийн байгууллагын ажилтан “Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн хүрэн баавгайн нойтон арьсны урт нь 2.40, өргөн нь 1.40 орчим см байсан. Энэ нь нас бие гүйцсэн баавгай байх магадлалтай. Хулгайн анчид саяхан агнасан бололтой” гэв. Хулгайн анчид хүдрийг ч саяхан агнасан, заар нь шинээрээ байсан аж.

Монголд хамгийн сүүлд хийсэн тооллогоор 300 гаруй хүдэр байна гэж бүртгэсэн бөгөөд жил бүр тоо толгой нь хорогдож буй юм. Эдгээр амьтдын экологи, эдийн засгийн үнэлгээ нь нэлээд өндөр. Тухайлбал, хүрэн баавгайнх гэхэд 6.5-7.5 сая, хүдрийнх 3-3.5 сая төгрөгөөр тогтоогдсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.