Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд сайдын улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасав

 Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өчигдөр хэлэлцэж, албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтад саад учруулсан гэм буруутайд тооцлоо. Тэрбээр Хууль зүйн дэд сайдаар томилогдсоныхоо дараахан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-д “Монгол Улсын иргэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжилж буй ажиллагаагаа зогсоохыг хүссэн захидал бичсэн юм. Тэрбээр уг захидлыг бичсэнээ хүлээсэн аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний дүү Н.Энхтуяа хэрэгт хамтран оролцсон баримтыг мөрдөн байцаагч нар олсон гэдэг. Зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэн АТГ-аас Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасны дагуу олон улсад хайж эхэлсэн юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн 408 дугаартай шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъянгийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлм өрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оноосугай” гэжээ.

Хэрэв Э.Эрдэнэжамъянд ногдуулсан ялыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр баталбал түүнийг Хууль зүйн дэд сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэх юм.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.