Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Татарчууд автономит эрхтэй байхаар шийджээ

 Крымийн татарын албан ёсны бус Парламент нь энд Татарын автономит улс байгуулах шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргахдаа тэд ОХУ-ын Үндсэн хууль болон түүний бүс нутгуудын хууль тогтоомжуудыг судалж, тэгээд өөрийгөө захирах эрх олгохыг шаардах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхдээ ямар улсын бүрэлдэхүүнд автономит эрхтэй байх, хил хязгаараа хаагуур тогтоох зэргийг тэд тодруулсангүй.

Албан ёсны бус парламентын тэргүүн Рефат Чубаревын үгээр бол Орос, Украин улсууд хийгээд НҮБ, Европын зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэгтэй яриа хөөрөө хийх бодолтой байгаа юм байна. Оросын удирдлагатай уулзахад нь тусална гэж Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минниханов Бахчисарайд болсон хуралд оролцохдоо амлажээ. Крымийн татарууд Крымийг Орост нэгтгэхийг эсэргүүцэж буй юм. Тус хойгийн статусын талаар явуулсан санал асуулгын дүнг эд хайхрахгүй гэж шийдээд байгаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.