Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: Малаа гэх сэтгэлтэй малчин түмний минь үг

МАН-ын удирдлагууд хөдөө орон нутагт ажиллаж, гишүүд дэмжигчид, сонгогчидтой уулзаж байгаа билээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг Орхон, Булган аймгуудад ажиллаж, сонгогчидтай уулзалт хийлээ. Энэ багт УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Цэнгэл нар ажилласан юм. 

Орхон аймгийн Хүнсний захаар орсон иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энд лангууны ард хураалттай бараагаа харан зогсох худалдагч нараас өөр хүн бараг байсангүй.Худалдаа эрхлэгчдийн зүгээс иргэдийн худалдан авах чадвар муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж түрээсийн хэдэн төгрөгөө төлж чадахаа байсан тухай ярьж байлаа. Эргэн тойрноо хар л даа, энэ зааланд та нараас өөр хүмүүс байхгүй байгаа биз дээ гэв. Мөн “Хүний хөгжлийн 21000 төгрөгийг ядаж ядуу, амьдрал нь хэцүү байгаа хүмүүст олгож болдоггүй юм болов уу. 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй энэ 21000-ээрээ гэрээ тохижуулж байсан юм шүү гэж санууллаа”  Булган аймагт очиход заал дүүрэн хүмүүс хүлээж байв.  Сонгогчидтой хийх уулзалтанд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал болон УИХ-аар хэлцэж байгаа хууль тогтоомжуудыг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсов. 

Анх удаа Булган аймагт ирж, иргэд сонгогчидтой уулзаж байгаа Д.Оюунхорол гишүүнд талархал илэрхийлээд дайх олон үг байгаагаа хэллээ. “Таныг чуулганы хуралдаанд ямар үг хэлэх бол гэж их хүлээдэг, бидний бодол санааг уншсан юм шиг л голыг нь олж хэлдэг хүн дээ, аргагүй л хөдөөнөөс олон жил сонгогдсон хүн гэж малчид бидний төлөө “сайхан хууль” өргөн барьсанд баярлаж байгаагаа хэлээд заавал батлуулж өгөхийг хүслээ”. Мөн энэ жил илүү сартай урт хавар болж байна. Ид мал төллөж байгаа энэ үед малын тэжээлийн үнэ тэнгэрт хадсан, бас олдоц муутай байгааг ярьж байна. 

  Малаа гэх сэтгэлтэй малчин түмний минь үг.

Нэг ч төгрөгний орлогогүй малчид түүхий эдийн ченжүүдэд ноолуураа самнахаараа тушаах болзолтойгоор зээл авч малдаа тэжээл авдаг гэнэ. Мөн төрөөс өгч байсан 21000 төгрөгөөр хамаг амьдралаа залгуулж байснаа ч дурслаа. Тийм ээ явсан газар бүр, уулзсан хүн болгон амьдрал хүндэрч байна, төр засаг юу хийгээд байна аа, юу амлаж гарч ирлээ, бид сохор сонголт хийсэндээ өнөөдөр харамсаад барахгүй байна, одоо өөрчлөх боломж байдаг болов уу гэж халаглаж байна. Чиний, миний нам гэхээсээ илүү хамтдаа ярилцаад зөвшилцөөд ард түмнийхээ аж амьдралыг жаахан ч болов яаж өөд нь татах вэ гэдгийг цаг алдалгүй ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай байгааг сануулсаар байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.