Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчилна

 АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел энэ долоо хоногт Азийн орнуудад айлчлах тухай “Associated Press” мэдээллээ. Пентагоны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жон Кирби “Чак Хейгел Япон, БНХАУ, Монгол Улсад айлчилна. Тэрбээр Батлан хамгаалахын сайдын хувиар БНХАУ, Монгол Улсад анх удаа очих юм” хэмээн ярьжээ. Энэ нь түүний Ази, Номхон далайн бүсэд хийх дөрөв дэх удаагийн айлчлал болно гэдгийг “Xinhua” уламжилсан байна.

Чак Хейгел нь өнгөрсөн оны эцсээр Японд айлчилж байсан гэнэ. Жон Кирби нь АНУ-ын гадаад бодлого, батлан хамгаалах салбарын стратегид Ази, Номхон далайн бүс чухал ач холбогдолтойг онцолжээ. Дээрх айлчлалаас өмнө Чак Хейгел энэ долоо хоногт Хавайд болох АСЕАН-ы орнуудын сайд нарын уулзалтад оролцох юм. Жил бүр болдог уг уулзалтыг АНУ анх удаа зохион байгуулах аж. Үүний дараа тэрбээр эхлээд Япон, дараа нь БНХАУ, хамгийн сүүлд манай оронд айлчлах юм байна.

Сонирхуулахад, сүүлийн 10 орчим жилийн хугацаанд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчлаагүй гэнэ.


Ц.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.