Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэлээ

 МИАТ-ын захирлуудын мөнгө угаасан гэх хэргийн дуулиан намжаагүй байхад тэдний дараа тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тус компанийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаас нь огцоруулсан С.Билэгсайханыг ЭЦГ-аас шалгаж, улмаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн гэнэ.

Энэ талаар Дүүргийн прокурорын II газрын албаны хүнээс лавлахад “С.Билэгсайханыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгуулахаар ЭЦГын Эдийн засгийн хэлтсээс ирүүлсэн баримтад үндэслэн шалгахаар болсон” гэв. Өөр нэг эх сурвалж “С.Билэгсайхан МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын нэгэн компанитай нислэгийнхээ бүх тийзийг борлуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм билээ. Энэ гэрээ нь МИАТ компанид ашиггүй, харин ч тус компанийг алдагдалд оруулахаар байсан гэсэн. Тиймээс АТГ-т шалгахаар шилжүүлсэн” гэлээ.

С.Билэгсайханы гэрээ байгуулсан БНСУ-ын компани нь өмнө нь Малайзын агаарын тээврийн нэгэн компанийн тийзийг борлуулах гэрээ байгуулж, улмаар дампуурлын ирмэгт аваачсан юм байна. Магадгүй ингэж алдагдалтай гэрээ байгуулах нь МИАТ-ыг үнэгүйдүүлж хувьчилж авах гэсэн хүмүүсийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй гэх хүн ч байгаа юм.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.