Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жүржийн сүмсэнд жигнэсэн тахианы мах

 Орц :

Тахианы цээж мах-1 кг

Сармис-3 хумс

Цагаан гаа-2 гр

Амтат жүрж-1 ш

Ус, эсвэл тахианы шөл-400 гр

Зөгийн бал-хоолны халбагаар 2

Шар буурцагны цуу-50 гр

Крахмал-2 гр

Цөцгийн тос-10 гр

Чидуны тос-10 гр

Цагаан будааны хүчил-10 гр

Амтат жүржийн ундаа-100 гр

Хийх арга: Хайруулын тавагт цөцгийн тос хийж 180 хэмд халаагаад, хальснаас нь салгаж, цэвэрлээд, шоо хэлбэртэй хэрчсэн тахианы махыг 4-6 минут шарна. Үүн дээрээ амтат жүржийн ундаа, ус нэмээд, таглаж таван минут жигнэсний дараа будааны хүчлийг хийгээд галаа багасгана. Зөгийн бал, цууг сайтар хольж, жижиглэн үрсэн сармис, цагаан гааг  нэмээд хутгаарай.

Энэхүү сүмсийг тахианы махан дээр нэмээд 10 минут жигнэнэ. Үүний дараа крахмал хийж сайтар хутгаад хоёр минут болгоход шөл нь өтгөрнө. Хоол бэлэн боллоо. Таваглаад гүнждийн үр, хярж хэрчсэн ногоон сонгино цацвал илүү үзэмжтэй харагдана.

Энэхүү хоолыг цагаан будаа, гоймон, төрөл бүрийн ногооны хачиртай идэхэд догь. Амталгаанд давс, перец, карри гээд таны сонголтод үлдээе.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.