Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамтын тэтгэврийн хуулиар мэдээлэл ирүүлэхийг хүсэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Тиймээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим мэдээллийг тодруулах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд судалгаа ирүүлэх хүсэлт явуулжээ.

Ингэхдээ тэрээр энэ хууль батлагдсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн тоо, авах тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгосноос хойш эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсны улмаас ганц бие амьдарч байгаа хүний тоо, авч байгаа тэтгэврийн хэмжээ зэрэг мэдээллийг тодруулахыг хүссэн байна. 

Тодруулбал, 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авахаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд тусгагдсан аж.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.