Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд хурандаа П.Өлзийсайханыг цагаатгалаа

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг прокурорын байгууллагаас гэм буруугүй гэж үзэн хэргийг нь цагаатгалаа. Түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба бусдын биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгасан юм.

Түүнийг нэлээд хэдэн жилийн өмнө хамт ажилладаг цагдаагийн алба хаагч Мөнгөнхундагыг зодож, хүнд гэмтэл учруулсан гэх нэргүй мэдээлэл тус албанд ирсний дагуу шалгасан бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээчид ямар ч гэмтэл учраагүйг тогтоосон юм. Зарим хэвлэлээр түүнийг авлигын хэрэгт холбогдсон, авлига өгч албан тушаал дэвшсэн хэмээн бичиж байгаа нь үндэслэлгүй гэж прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдүүдийн үндэслэлгүй мэдээллээр П.Өлзийсайханыг удаан хорьж, шалгасан ч гэм буруугүйг нь тогтоон ийнхүү цагаатгалаа.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.