Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛОВ

 Спортын мастер П.Бат-Очирын нэрэмжит тэмцээн энэ сарын 14-16-нд Баянзүрх дүүрэгт орших “Шавь” цогцолбор дээр боллоо. Тэмцээнд зургаан насны ангилалд 300 шахам тамирчин швейцарь системээр 7-9 өрөг тоглолоо.

5-7 нас. Охид: 1.Л.Надмид (Дорноговь) 18 оноо 2.Б.Дашдулам (Дорноговь) 14 3.Б.Анужин (Шавь) 14

Хөвгүүд: 1.П.Эрхэмбилэг (Шавь) 17 2.О.Хаш-Эрдэнэ (Дорноговь) 16 3.Л.Ганзориг (Дорноговь) 14

8-10 нас. Охид: 1.Б.Жаргалмаа (Шавь) 18 2.Б.Өнөржаргал (Завхан) 3.Ч.МаралЭрдэнэ

Хөвгүүд: 1.Б.Сүхбат (Орхон) 18 2.Б.Энхрийлэн (Шавь) 16 3.Б.Пүрэвбаатар (Шавь) 13

11-13 нас. Охид: 1.Т.Ганчимэг (Завхан) 2.Г.Дүүрэнбилэг (Хэнтий) 15 3.Б.Ууганзаяа (Шавь) 14

Хөвгүүд: 1.Б.Гантогтох (Шавь) 15 2.Э.Энхбат (Дорноговь) 3.Ц.Чинзориг (Дорноговь)

14-16 нас: 1.Г.Хэрлэнмөрөн 12 2.Ч.Хатанзориг 11 3.Б.Билгүүн 10

17-30 нас: 1.Г.Гэрэлболд 13 2.Ц.Хашчулуун 12 3.Б.Чойсүрэн 10

51-ээс дээш нас: 1.Л.Гансүх 2.Ч.Энхтайван 3.П.Бат-Очир

ӨСВӨР ДААМЧИД ӨРСӨЛДӨНӨ

Даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29- нөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд нийслэлийн 42-р дунд сургууль дээр болох гэж байна. Тэмцээн 5-7, 8-10, 11- 13, 14-16 гэсэн дөрвөн насны ангиллаар зохиогдоно. “Гацуурт” ХХК-иас ивээн тэтгэх энэхүү УАШТ-ий нас бүрийн эхний зургаан байрт шалгарагсад ирэх зургадугаар сард Малайзад болох Азийн аваргад оролцох эрхийг авах ажээ. Мөн энэ үеэр даамчдын хурал болж, ирэх хоёр жилд Монголын даамын холбоог авч явах удирдлагуудаа сонгох юм. М.ОРГИЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.