Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын холбоо, АНУ хориг арга хэмжээ авлаа

 Украинд болж буй үйл явдал, түүнд хандаж буй байдлаас нь үүдэж Орос, Украины 21 иргэнд Европын холбоо хориг арга хэмжээ авчээ. Шинэ бүс нутгийг Орост нэгтгэх журмыг хялбарчлах тухай хуулийн төсөл санаачилсан Төрийн Дум дахь “Шударга Орос” намын төлөөлөл Сергей Миронов энэ хүмүүсийн тоонд багтжээ. Мөн Оросын Зэвсэгт хүчнийг Украинд оруулах, Крымийг Орост нэгтгэхийг идэвхтэй дэмжсэн Төрийн Думийн депутат, Нэгдмэл Орос намын гишүүн Сергей Железнякийн нэр орсон байна. Түүнчлэн сенатор Андрей Клишас Виктор Озеров, Николай Рыжков, Владимир Жабаров, Евгений Бушмин, Александр Тотонов, Төрийн Думийн депутат Леонид Слуцкий нарт хориг арга хэмжээ авчээ.

Өмнөд болон Өрнөдийн цэргийн тойргийн командлагч Александр Галкин, Анатолий Сидоров, Хар тэнгисийн флотын командлагч Александр Витко нарт ийм арга хэмжээ авахаар төлөвлөж буй аж. Украины талаас Крымийн Ерөнхий сайд Сергей Аксёнов, Дээд Зөвлөлийн тэргүүн Владимир Константинов, Ерөнхий сайдын орлогч Рустам Темиргалиев, Севастополь хотын захирагч Алексей Чалый, Крымийн оршин суугчдад үнэнч байхаа тангарагласан Украины тэнгисийн цэргийн хүчний командлагч байсан Денис Березовский нарыг энэ арга хэмжээнд хамруулах гэнэ. Эдгээр хүнийг Европын холбооны орнууд руу нэвтрэхийг нь хориглож, тэнд буй хөрөнгийг нь царцаах шийдвэрийг тус холбооны гадаад асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон гаргасан байна.

Ийм хориг арга хэмжээг Орос, Украины зарим улстөрчдөд мөн АНУ-ын зүгээс авахаар болсон нь нэгэнт тодорхой болоод байгаа. Тийм хүмүүсийн тоонд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Сергей Глазьев, Владислав Сурков, Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко нар оржээ.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.