Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Алга болсон онгоц Сомали юм уу, Монголд ч байж магадгүй”

 Энэ сарын 8-нд сураггүй болсон “Боинг 777” онгоцтой холбоотой, өөрсдийн мэдэх мэдээллүүдээ нуун дарагдуулсан гэж БНХАУ-ын холбогдох албаныхан Малайзын хууль хяналтынхныг шүүмжилж, дээрх мэдэгдлийг хийжээ. Онгоцны дохиолол болон радио холбоог хэн нэгэн санаатайгаар тасалж, чиглэлийг нь өөрчлөн олон цаг ниссэн нь тодорхой атал хайгуулын бүсийг тэлсэнгүй гэж Хятадын тал гомдол гаргасан байна. Нислэгийн MH370 дугаартай онгоцонд явсан 239 хүний гуравны хоёр нь буюу 153 нь Хятадын иргэн юм. Тэдний дунд алан хядах аль нэг байгууллагатай холбоотой байж мэдэх сэжигтэн олдоогүйг Хятадын тал батлаад байна.

Сүүлийн мэдээгээр БНХАУ-ын Онцгой байдлын алба, тэнгисийн хүчнийхнээс бүрдсэн баг газраар хайгуул хийж эхэлжээ. Онгоц дайран өнгөрсөн байж болзошгүй бүсэд Малайзын тал Австралийн баруун хагас, Казахстаны баруун зах, Сомалийн зүүн эрэг болон Монголын газар нутгийг бүхэлд нь нэмж хамруулан агаараас ажиглалт хийж байна. Хятадын 21 хиймэл дагуулыг эрлийн ажилд ашиглаж байгаа юм.


Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.