Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМЕРИКЧУУДЫГ FIFA-ГААС ХӨӨЕ!

 Украины дотоод хэрэгт оросууд оролцож буйг эсэргүүцэн АНУ-ын сенатын гишүүд болох Марк Кирк, Дэн Коутс нар FIFA-гийн тэргүүн Зепп Блаттерт ОХУ-ын шигшээ багийг Бразилд болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцуулахгүй байхаас гадна “World Cup 2018”-ыг зохион байгуулах эрхийг нь цуцлахыг хүссэн утгатай захидал илгээсэн билээ. Үүний хариу болгож ОХУ-ын Төрийн думд “Нэгдсэн Орос” намыг төлөөлөн сууж буй гишүүн Александр Сидякин “Сэм авга”-ын хөлбөмбөгчдийг ДАШТ-д оролцуулахгүй байхыг Блаттераас хүсчээ.

Түүний үзэж байгаагаар америкчууд Югослав, Ирак, Ливи, Сирид удаа дараа түрэмгийлэл үйлдсэн бөгөөд Эдвард Сноудены асуудал дээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөнийхөө хариуг хүртэх ёстой ажээ. Тэрбээр “Америкчуудыг ДАШТ-д оролцохыг нь хориглохын зэрэгцээ FIFA-гийн гишүүнчлэлээс хасах ёстой” хэмээн твиттертээ жиргэжээ.

 

М.ОРГИЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.