Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Mongolian Mining Corporation” 5.7 сая тонн нүүрс борлуулжээ

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, манай улсын хамгийн том нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” 2013 оны тайлангаа өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани 10.7 сая тонн нүүрс олборлосон нь 44.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 5.7 сая тонныг нь борлуулсан хэдий ч зах зээл дэх нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор орлого нь багассан байна. Тодруулбал, 2012 онд 474.5 сая ам.долларын орлоготой ажиллаж байсан бол өмнөх онд дээрх тоо 437.3 сая ам.долларт хүрсэн аж.

Тус компанийнхан нүүрсээ боловсруулах, тээвэрлэлтийн зардлаа бууруулахад анхаарсан бөгөөд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан нь нэг жилийн өмнөхөөс 40.3 хувиар илүү юм байна. Харин алдагдал нь 58.1 сая “ногоон”-оор хэмжигдэж буй гэнэ. 2012 онд дээрх тоо 2.5 сая ам.доллар байжээ. “Mongolian Mining Corporation”-ы гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Коксжих нүүрсний үнэ дунд хугацаанд доогуур байх хэдий ч Азид хотжих, үйлдвэржих явц идэвхжиж буйгаас урт хугацаанд өснө гэж бид таамаглаж байгаа” хэмээн ярьсан байна.

Rttnews.com цахим хуудсанд бичсэнээр “Mongolian Mining Corporation”-ы нэгж хувьцаанд ногдох алдагдал нь 1.57 цент болж өссөн (2012 онд 0.07 цент байсан) бөгөөд ТУЗ-өөс нь ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ.


Ц.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.