Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КИЕВИЙН ШИЙДВЭРИЙГ КРЫМ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА

 Крымийг Оросын бүрэлдэхүүнд оруулах шийдвэрийг Дээд зөвлөл нь гаргаснаас эхлэн түүнийг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулахыг хүлээж буй бөгөөд тэр мөчөөс Украины хууль тогтоомж энд үйлчлэхгүй гэж энэ автономит БНУ-ын Мэдээллийн сайд Дмитрий Полонский мэдэгдлээ. Энд нэвтрүүлгийг нь үздэг байсан Украины теле сувгуудыг хууль эрх зүйн болон ёс суртахууны шалтгаанаар хаасан байна. Полонскийн тэмдэглэснээр бол Украины хууль ёсны бус эрх баригчид теле сувгуудаа хатуу чанд хянадаг бөгөөд хэт нэг талын мэдээллийг дамжуулж, Крымийн улстөрчид, олон нийтийн төлөөлөл, ерөөс эндхийн хэнд ч нөхцөл байдлыг тайлбарлаж үгээ хэлэх боломж олгодоггүй. Тиймээс хүчирхийллийн хүрээг тэлэх, худал хэлэх, ташаа мэдээлэл хүлээж авахаас крымчүүдийг хамгаалах ёстой гэж үзсэн байна. Украины теле сувгуудын оронд Оросынхыг хүлээж авах болжээ.

Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Дээд Радын дарга Александр Турчинов Крымийн Аюулаас хамгаалах албаны даргаар Олег Абсалямовыг томилсныг Крымийн Дээд зөвлөл эрх зүйн хувьд хүчин төгөлдөр биш шийдвэр гэж үзсэн байна. Энэ албанд Крымийн Дээд зөвлөл Петр Зимаг томилжээ. Германы Канцлер асан Герхард Шрёдер “Zeit” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Украиныг “Бидэнтэй юү, эсвэл Оростой юу” гэсэн зарчмаар хандахыг санал болгосноор Еврокомисс эхнээсээ л айхтар алдаа хийсэн” хэмээн шүүмжилсэн байна. Тус сонинд тэмдэглэснээс үзвэл Канцлер асан Кремлийн удирдагчидтай ойр байхыг дэмжиж Владимир Путинийг шүүмжилсэнгүй. Түүгээр ч барахгүй Югославын зөрчлийн үед бид онгоцуудаа Серби рүү илгээж, тэдгээр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр тусгаар улсын эрхийг зөрчсөн явдал болсон хэмээн хүлээсэн байна.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.