Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ливийн эрх баригчид Умард Солонгосын далбаатай хөлөг онгоцыг бөмбөгдөнө гэж сүрдүүлэв

Ливийн томоохон нефтийн цооногийн дэргэд зангуугаа хаяад буй БНАСАУ-ын далбаа бүхий “Morning Glory” хөлөг онгоцны багийнхан тэнгисийн цэргийн хүчний нь тушаалыг биелүүлэхгүй бол бөмбөгдөнө гэж Ливийн Ерөнхий сайд Али Зейдан мэдэгдэв. Түүний тэмдэглэснээр бол энэ онгоцны багийнхныг баривчлах тушаалыг Ливийн эрх баригчид урьд нь өгсөн аж. Умард Солонгосын далбаатай энэ хөлөг онгоц “хар алт” тээвэрлэхээр зэхэж буй гэнэ.

Ливийн дорнод нутагт оршин суудаг омгийн дайчид өнгөрсөн оны зунаас улсынхаа нефтийн чухал объектуудыг хяналтандаа байлгаж буй юм байна. Тэд эндхийн Киренаик мужид улс төрийн эрх олгох, “хар алт”- наас олж буй ашгаасаа энэ бүс нутагт ногдох хувийг нэмэгдүүлэх, авлигачдыг мөрдөн шалгахыг шаардах болсон байна. Нефтийн объектуудыг эзэгнэж буй бүлгүүдийн эсрэг хүч хэрэглэнэ хэмээн Ерөнхий сайд Али-Зейдан нэг бус удаа заналхийлж байжээ. Тэгэхдээ одоо болтол ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж.

Удирдагч Муаммар Каддафигаа түлхэн унагаж, улмаар амийг нь хөнөөсөн хоёрдугаар сарын 17-ны хувьсгал ялж, иргэний дайн дуусаад хоёр жил хагас шахам хугацаа өнгөрөөд байгаа ч тус улсын шинэ эрх баригчид дэг журам тогтоож чадахгүй байгаа юм. Ливийн нефтийн салбар улсынхаа орлогын 96 хувийг хангадаг. 2011 оноос өмнө нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын гишүүн, умард Африкийн энэ улс өдөрт 1.6 сая баррель нефть олборлодог байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.