Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАГААН ОЛИМПИЙН ЦАРАЙЛАГ БҮСГҮЙЧҮҮД

10.АННА СИДОРОВА (ОХУ)

“Сочи-2014”-ийн секс бэлгэдлээр кёрлингч Анна Сидорова тодорлоо. Хэдийгээр тэр гавьяа байгуулаагүй ч гадаад үзэмжээрээ бусдаас ялгарч байв. Тэр янз бүрийн байдлаар зургаа татуулдгаараа зартай.

9.ВАЛЕРИЯ ЦОЙ (КАЗАХСТАН)

Түүнийг сноубордын параллель жиант слаломын төрөлд медалийн төлөө өрсөлдөж мэдэх бүсгүй хэмээн дүгнэж байлаа. Тэрбээр ДАШТ-д дөнгөж 19 дүгээр байр эзэлсэн ч Сочигийн олимпод оролцсон юм.

8.ИРИНА АВВАКУМОВА (ОХУ)

Трамплинаас харайгч Ирина саяхныг хүртэл олны анхаарлын төвд байв. Улирлын эхээр “Трентино-2013” универсиадаас алт, мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд ч амжилттай оролцсон. Харамсалтай нь түүний бэлтгэл таараагүй юу олимпийн наадамд дөнгөж 16-р байр эзэлжээ.

7.ЧЕММИ АЛКОТТ (ИХ БРИТАНИ)

Энэ бүсгүй Сочигийн олимпийн уулын цанын суперкомбинацид 16, хурдан буултаар 19, супер жид 23 дугаар байр эзэлжээ. Чемми Британийн шигшээ багийн лидер боловч медалийн төлөө өрсөлдөөгүй. Харин эх оронд нь түүнтэй өрсөлдөх тамирчин гараагүй л байна.

6.НАДЕЖДА СКАРДИНО (БЕЛАРУСЬ)

Магдалена Нойнерыг биатлоны ертөнцийг чимсэн хамгийн сайхан бүсгүй гэдэг байлаа. Харин одоо Беларусийн бас нэг од Надеждаг ганган эмэгтэйгээр шалгаруулжээ. Тэр буудлагаасаа цанадаа илүү. “Сочи- 2014”-өөс нэг хүрэл медаль хүртсэн байна.

5.САРА ХЕНДРИКСОН (АНУ)

Трамплинаас харайлтын мэргэжилтн үүд түүнийг “Сочи-2014”-ийн медалийн төлөө өрсөлдөх тамирчнаар нэрлэж байлаа. Гэвч өнгөрсөн наймдугаар сард бэлтгэлийн үеэр өвдөгний холбоос үендээ гэмтэл авсан нь амжилтыг хойш татсан гэж болох. Олимп хүртэл тэр формдоо орж чадалгүй байсаар дөнгөж 21-р байр эзэлжээ.

4.АЛЕКСАНДРА ЖЕКОВА (БОЛГАР)

Тэрбээр олимпийн нээлтийн ёслолд эх орныхоо тугийг залсан. Сноубордоор амжилт гаргах магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан ч дөнгөж тавдугаар байр эзэлжээ.

3.ВАНЕССА ВАНАКОРН (ТАЙЛАНД)

Нэрт хийлч Ванесса Мэй Сочигийн олимпийг чимсэн сайхан бүсгүйчүүдийн нэг. Уулын цана эрсдэлтэй спорт гэдгийг мэдсээр атлаа тэрбээр олимпийн их талбарт өрсөлдөхийг зорьсоор ирсэн юм. Үндсэн уралдаанд 67-р байр эзэлсэн ч Мэй сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтжээ.

2.КИМ ЮНА (БНСУ)

Жилийн 14 сая долларын орлоготой дэлхийн баян тамирчдын нэг тэрбээр царайлаг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтав.

.ДАРЬЯ ДОМРАЧЕВА (БЕЛАРУСЬ), ТИНА МАЗЕ (СЛОВЕН)

Сочигийн олимпийн баатар гэдгийг хүн бүхэн мэднэ. Мөн сайхан бүсгүй гэсэн тодотгол ч үргэлж дагадаг. Гоо сайхнаараа түүнтэй уулын цаначин Тина Мазе өрсөлдөж, тэргүүн байрт зэрэг оржээ. Мазег шоу биенесийн талбарт амжилт гаргах ирээдүйтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Сочигоос тэр хошой алтан медаль хүртсэн билээ. Б.СОНДОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.