Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украины асуудлаар Оросыг битүүхэн дэмжигч нь ХЯТАД

Украинд явуулж буй үйл ажиллагаандаа ОХУ олон улсын дэмжлэг хүлээхийг хичээж буй нь нууц биш. Тэгвэл Өрнөдийн орнуудаас ялгаатай нь Хятад улс Киевт болж буй үйл явдлыг “ойлгож”, түүнд гаднын нөлөө бий гэдэгтэй санал нэг байгаа юм. Украин дахь нөхцөл байдал хийгээд Крымийн асуудалд Оросын баримталж буй байр суурийн талаар Орос, Хятадын Гадаад хэргийн яамд зөвлөлдсөн гэж өнгөрсөн даваа гаригт Оросын тал мэдээлсэн. Оросын хийж буй үйлдлийг илт дэмжиж байгаагаа Хятад улс өнөө хэр нь илэрхийлээгүй ч Бээжин Москватай эв санааны нэгдэлтэй байгаа бөг өөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Оросыг Хятад дэмжинэ гэдэгт эргэлзэх юмгүй. “Хятад улс өнөөдөр Оросыг дэмжиж байгаа гэж би үзэж байна. Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэл Хятад өмөөрнө.

Сүүлийн жилүүдэд стратегийн бүх асуудлаар Хятад улс Оростой нэг байр суурьтай, Орос ч Хятадтай хамт байсан” гэж судлаач Алексей Маслов саяхан мэдэгдлээ. Өөр нэг судлаач Владимир Колотовын үзэж буйгаар Украинд тохиолдсон явдлыг бусад улсад, түүний дотор өөрийн нутаг дэвсгэр дээр давтагдах вий хэмээн Хятад болгоомжилж буй аж. Түүний хэлснээс үзвэл ийм хувьсгалыг Хятадын эсрэг ч зохион байгуулж байсныг сайн мэдэхийн хувьд Зөвлөлтийн харьяанд байсан улсуудад болон дэлхий дахинд гарч буй “өнгөт хувьсгалын” онол, практикийг Хятадын улстөрчид ихэд анхааралтай ажиж байгаа юм байна. Энэхүү судлаачийн бодлоор бол Өрнөдийг дэмжих ямар ч шалтгаан Хятадад байхг үй аж. Хятад Оростой ойр байр суурьтай байхгүй бол өөрийнх нь эрх ашигт харшлах гэнэ. Бусад оронд болж буй үйл явдлыг Өрнөдөд харилцан адилгүй үнэлж байгаад Бээжин хэрхэн хандаж буйг Коммунист намынх нь “Женьминь жибао” сонинд илэрхийлэхдээ, хэд хоногийн өмнө Куньмин хотын галт тэрэгний буудал дээр болсон сөргөлдөөнд Өрнөдийн хэвлэлүүд Хятад дахь үндэстэн ястнуудын хоорондын зөрчлийг хурцатгах зорилгоор хандсан гэсэн байна. Бас нэг судлаач доцент Михаил Карпов “Оросыг Хятад илт дэмжих эсэхийг одоо шууд хэлэхэд түвэгтэй.

Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар Өрнөдийн орнууд шийдвэл Оросыг өмөөрч буйгаа илэрхийлж болзошгүй. Гэхдээ энэ нь түүний стратегийн хийгээд тактикийн зорилготой нь уялдах учиртай” гэж үзэж байна. Оросыг хүч хэрэглэхийг нь дэмжиж буйгаа Хятад одоо хэр нь мэдэгдээгүй байгаа. Карповын үзэж буйгаар одоо Хятад ихээхэн түвэгтэй байдалд байна. “Хятадад салан тусгаарлах үзэл хүчтэй байгаа болохоор тэд одоо хоёр галын дунд байна” гэж Карпов хэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төвдийн шашны тэргүүн Далай ламтай уулзсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх зорилгоор Гадаад хэргийн яам Бээжинд Америкийн хэргийг түр хамаарагчийг энэ сарын 21-нд дуудсан нь Хятадын дотоодод тулгарч буй асуудал болон түүнд Коммунист нам нь хэрхэн хандаж байгааг тодорхой харуулав. Орос улс Крымд хязгаарлагдмал тооны цэрэг оруулахад бэлэн байгаа талаар Хятад ямар нэг тайлбар хийхгүй байгаа нь хүлээзнэх байр суурьтайг нь нотолж буй юм гэж Алексей Маслов үзэж байна.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ямар томъёолол хэрэглэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн гэх яриа гарах эсэхийг анхаарах нь чухал. “Эзэлж авах” гэх ойлголтыг бий болгож болохгүй. Хэрэв ийм эрс тодорхойлолт байхгүй бол Оросыг Хятад гарцааг үй дэмжинэ” гэж Маслов тэмдэглэв. Санал хураах томъёолол нь Оросыг дэмжсэн орнууд өөрийгөө буруутлаа гэж бодохооргүй байх нь чухал. Хэрэв Аюулгүйн зөвлөлийн тогтоолд “эзэлж авах”, “хөрш орны ард түмнийг аймаглан устгах” гэх мэт үгс орсон байвал Оросыг дэмжиж санал өгөхөд бэрх” гэж тэрбээр үзэж байна.


Р. ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.