Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ынхан даргаа “элэг бариад” байна уу…

     Сүүлийн хэдэн өдөр эдийн засгийн талбарт Тавантолгойг чиглэсэн үндэсний консорциумууд шил даран төрж байгаа тухай шинэ мэдээлэл ар араасаа хөвөрч ахуйд МАХН-ын эмх замбараагүй байдлыг тоож өлийх хүнгүй мэт. Гэвч бүх үйл явдлын эцсийн шийдвэр МАХН-аас гарах тул тэдний хэрхэн “амьсгалж” байгааг нь ч анзаарч л баймаар. Ц.Нямдорж сайд хууль тогтоогч дүүгийнхээ зангианаас нь татаад унагачихаж, “Элсний” нүүдэл тэлж 29-д дөхсөн, УИХ дахь МАХН-ын бүлгийн шийдвэрийг ягштал дагах дүрэмтэй гишүүд өөр өнцгийг эрэлхийлж байна, жигүүрийн нөхөд идэвхжсэн гээд дурдаад байвал энэ айлын хүүхдүүд дор дороо хөдөлгөөнд оржээ. Улс төрийн намын дотоод ардчилал гэж ойлгоё гэхэд хэм хэмжээ нь эмх замбараагүй байдалд дөхөхөөр “дориун” хөлтэй байх юм.

Яг одоогийнх шиг дотоодын хэрүүл нь намаасаа халин давалгаалж, хөндлөнгийн тоглолтод автаж асан үе МАХН-д тун цөөн байсан болохоор анхаарал татаж байна. Харин ч зуудаг ноход шиг хэвлэлээр бие бие рүүгээ ноцон давшлах АН-ынхныг хараад “ах” намынхан хөөрөн шоолдогсон. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг зүйр үгээр МАХН-ын ажил амьдралыг зүтгүүлдэг байлаа. Шинэ даргаа угтаж аваад удаагүй энэ өдрүүд нь чухамдаа улс орны эдийн засгийн амьдралын ойр хэтэд давтагдахгүй эгзэгтэй үетэй давхцаж байгаа юм. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох үүрэг хариуц лагыг үүрүүлэх гэсэндээ С.Баяр бизнесийн туршлагад нь олзуурхаж, намын ажлын хар борд нухлагдаж үзээгүй С.Батболдод ажлаа өгсөн билээ.


Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёр хэн нь эр хүн шиг зангарагтайгаа харуулах аян дайнд мордлоо. Тэгээд С.Батболдод хоёр эрийн дундуур илжиг шиг жороолоод хэрэггүйг сануулсан гэж байна. Экс лидер Н.Энхбаяр намынхаа гаднаас дүрэм бусаар овжин тоглож, МАХН-д хэн нь хүчтэй, нөлөөтэй улстөрч гэдгээ үзчихье хэмээн өдөж байна.


Өдгөө тус намд өрнөж байгаа үйл явдлууд хийгээд цааш ялимгүй даамжруулбал үзэгдэл болон хавтгайрч мэдэх шинэ жаяг анхаарал татаж байна. Энэ бол С.Баярын үлдээсэн орон зай дахь МАХН-ынхны цоо шинэ амбийц гэж хэлж болох байх. С.Баярын атгаж байсан манлайлал МАХН-д нэхэгдээд байна ч гэсэн болохоор. С.Батболд үнэндээ намын ажлыг мэдэхгүй, туршлагагүй нь үнэн. Тиймдээ ч улс төрийн лидерийнхээ хувьд өмнөх даргатай харьцуулахад багадаад байгааг нь улс төрийн хүрээнд дээр дооргүй ярилцаж буй. С.Батболд саяхан МАХН-аас сонгогдсон удирдах ажилтнуудтайгаа уулзахад улс төрийн тогоонд олон жил чанагдсан цаадуул нь даргынхаа хэл ярианаас өгсүүлээд намын даргаар ажиллах эв дүйг нь өөлж гоочилсон сурагтай.

С.Батболд Засгийн газрыг тэргүүлэх ажлаасаа төдийлэн илүү гарч чадахгүй байгаа нь МАХНын улс төрөөр “шаналагсдад” том боломж олгох болов. МАХН-ын сэтэртэй бүхэн “том” болж байна. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг лидерийн суудалд дөнгөж суусан даргаа зөөлчилж, амжиж тодрох тоглолтууд нь хэвлэл мэдээллүүдээр илчлэгдэх болжээ. Үүнд УИХ-ын сонгуулийн пропорциональ системийн чимээ нөлөөлсөн байж болох ч МАХНынхан даргаа “элэг бариад” байх шиг харагдана. Хэрэв намынхнаа гишгэж байж УИХ-д сонгогдоно гэсэн тооцоо хийцгээсэн бол 2012 он хүртэл харьцангуй богино буухиа үлдсэн хэдий ч нам нь засагтайгаа сульдах хугацаа хангалттай бий. Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёр хэн нь эр хүн шиг зангарагтайгаа харуулах аян дайнд мордлоо. Тэгээд С.Батболдод хоёр эрийн дундуур илжиг шиг жороолоод хэрэггүйг сануулсан гэж байна. Экс лидер Н.Энхбаяр намынхаа гаднаас дүрэм бусаар овжин тоглож, МАХНд хэн нь хүчтэй, нөлөөтэй улстөрч гэдгээ үзчихье хэмээн өдөж байна.

МАХН тогтвортой улс төрийг эрхэмлэж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Энэ санааг хэнтэй ч зөвлөлгүй гаргасан ганц хүн бол С.Баяр. Түүний эзгүйд С.Батболд Засгийн газраа хадгалан УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордын асуудлыг түвшин шиг сууж байгаад шийдүүлчих санаатай. Гэвч өөрийг нь ноолж ноцох шалтгаан зөвх өн АН-д ч биш, дэргэд нь дэглэгдэх боллоо.


Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “МАХН-ынхан даргаа “элэг бариад” байна уу…