Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИНТЕРНЕТ ДЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДЛААРХ ТУСГАЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

  Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 4-ний чуулганы хүрээнд зохиогдсон  “Чөлөөтэй, аюулгүй интернэтийг бүгдэд” сэдвээрх тусгай хуралдаанд  оролцов. Манай улс Эстон, Тунис, Мексик болон “Интернэт нийгэмлэг” (Internet Society-олон улсын төрийн бус байгууллага)-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү тусгай хуралдаан нь интернэт дэх эрх чөлөөг хангах, энэ хүрээнд тулгарч буй асуудлуудаар туршлага, санал бодлоо солилцох мөн “Онлайн эрх чөлөө” Эвслийн үйл ажиллагааг танилцуулахад чиглэв.  “Онлайн эрх чөлөө” Эвсэл нь 2011 онд Гааг хотноо болсон засгийн газар хоорондын олон улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдсан, интернэт дэх хүний эрх эрх чөлөөг хангах, энэ эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа алхмаас сэргийлэх үйл хэрэгт гишүүн улс орнуудын хүч чармайлтыг нэгтгэж, энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах зорилготой санаачилга билээ. 

Гадаад хэргийн дэд сайд тусгай хуралдаанд хэлсэн үгэндээ интернэт дэх хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх Монгол Улсын байр суурь, мөн “Онлайн эрх чөлөө” Эвслийн үйл ажиллагаан дахь оролцоогоо идэвхжүүлэх чиглэлээр хийж буй алхмыг танилцуулаж, уг эвслийг 2014 оноос даргалах саналыг манай тал судалж буйг дурдаад, албан ёсны шийдвэр гармагц эвслийн гишүүн орнуудад мэдэгдэхээ илэрхийлэв.    Интернэт бол хүний эрх, эрх чөлөө ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чухал талбар төдийгүй, хүний хөгжлийг дэмжих, ардчилсан нийгмийг бий болгох замаар бусад олон эрхийг хангахад чухал учраас хүн бүрийг интернэт ашиглах, интернэт дэх мэдээлэлд саадгүй хүрэх боломжоор хангах нь чухал юм. Чингэхдээ интернэтийн аюулгүй байдлыг хангах, мөн хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн, хариуцлагатай эдлэхэд шаардлагатай мэдлэгийг  олгоход засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэг анхаарах нь зүйтэйг Дэд сайд үгэндээ онцоллоо.

 

http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.