Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УКРАИН РУУ ЦЭРГИЙН ХҮЧ ИЛГЭЭХИЙГ ПУТИНЭЭС ЯНУКОВИЧ ХҮСЧЭЭ

 Украины хүн ам хийгээд тус улсад тогтвортой байдлыг хамгаалахын тулд цэргээ илгээхийг хүсэж Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээснийг НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Оросын санаачилгаар хийсэн Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан дээр мэдэгдсэн байна. Захидалд бичсэнээс үзвэл Киевт эрх мэдлийг хууль бусаар булааж, тэнд эмх замбараагүй, танхай зэрлэг байдал ноёрхож, Украин улс иргэний дайны ирмэг дээр ирээд байна гэж Янукович үзэж буй аж.

Өрнөдийн орнуудын турхиралтаар Украины дорнод нутаг болон Крымд аллага, хүчирхийлэл явуулж, хүмүүсийн амь нас, аюулгүй байдал алдагдаад байгаа гэнэ. Энэ сарын 3-нд болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдаан Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хийсэн гурав дахь нь байв. Анхны хуралдаанаа Украинд цэргийн хүч хэрэглэхийг Оросын Холбооны зөвлөл Путинд зөвшөөрсөний дараа энэ сарын 1-нд Их Британийн санаачилгаар хийжээ. Крымд Орос цэргээ оруулбал ДНБ-ийх нь гурван хувьтай тэнцэх зардал гарна гэж “Ведомость” сонин мэдээлэв. Түүнээс гадна Крымд ОХУ санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж буй учраас Оросын төсвийн зарлага нэмэгдэх нь тодорхой аж. Цэргийн хүчээр Украины үйл явдалд хөндлөнгөөс оролцож болзошгүй гэдгийг Крымд байгаа орос иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орныхоо эрх ашгийг хамгаалах гэдгээр Москва зөвтгөж буй юм. Крымд Оросын цэргүүд Украины баазуудыг бүсэлчихээд байгаа. Энэ үйлдлийг нь Өрнөдийн орнууд шир үүн шүүмжилж буй бол Украины шинэ эрх баригчдын эсрэг оросууд хурцхан мэдэгдлүүд хийж байна. Украины флотын дэд адмирал Денис Березовский Оросын талд орчихоод өөрийн удирдлагад байсан офицеруудыг уруу татахаар уриалж байна.

Зэвсэглэсэн хэсэг хүн хүч хэрэглэн энэ сарын 3-ны орой Украины хилийг нэвтрэн орсон, тэднийг Оросын Хар тэнгисийн флотын алба хаагчид гэж Украины тал үзэж буй тухай мэдээлэл бий. Өрнөдийн тайлбарлагчид Крымийг үндсэндээ Орост алдлаа гэж үзэж байгаа бололтой. Оросын Мөрдөн байцаах хороо Украины "Барууны сектор" бүлэглэлийн удирдагч Дмитрий Ярошт эрүүгийн хэрэг үүсгэлээ. Энэ улстөрчийн үйлдэлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан алан хядах, хэт даварсан үйл ажиллагаанд хүм үүсийг уриалсан шинж чанар байна гэж Оросын тал үзжээ. Дмитрий Ярош нь Украины хэт барууны үзэлтэй улстөрч бөгөөд Киевийн төв талбайд цагдаа нартай хийсэн мөргөлдөөнд идэвхтэй оролцсон хагас цэргийн зохион байгуулалттай сайн дурынхныг удирддаг юм. Хоёрдугаар сарын 21-нд Виктор Янукович болон сөрөг хүчний хооронд хийсэн тохиролцоог хэрэгж үүлсэн тохиолдолд Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхэд Орос улс бэлэн байгаа аж. Уг тохиролцоогоор бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, эвслийн Засгийн газар байгуулах ёстой.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ оны арванхоёрдугаар сард хийхээр тохирсон. Гэтэл уг сонгуулийг тавдугаар сарын 25-нд явуулахаар Украины Дээд Рада шийдвэрлээд байгаа. Украины эргэн тойрны асуудлыг шийдтэл худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар Оростой ямар нэг гэрээ, хэлэлцээр байгуулахгүй гэх шийдвэрийг Америкийн талаас гаргалаа. Оростой цэргийн салбарт тогтоосон харилцаагаа АНУ түр хугацаагаар тасалж буй нь урьд нь тодорхой болсон юм. Крымээс цэргээ гаргахыг Орост Пентагон уриалав. Пентагоны тэмдэглэснээр бол Европ, Газрын дундад тэнгисийн орчимд байрлаж буй АНУ-ын зэвсэгт хүчний стратегид Украинд өрнөсөн үйл явдлаас үүдэн аливаа өөрчлөлт ороогүй байгаа аж. Украины нутаг дэвсгэр дээр Оросын явуулж буй үйл ажиллагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна гэж үзэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт мэдэгдлээ. Тэрбээр Вашингтонд сэтгүүлчидтэй уулзахдаа "Оросын хийсэн алхмууд Украины тусгаар байдал, олон улсын эрх зүйг зөрчиж байна гэдэгтэй дэлхийн ихэнх улс орон санал нэгдэнэ гэж би үзэж байна" гэжээ. Орос улс эрх ашгаа дипломат арга замаар хамгаалах уу, эсвэл цэргийн хүч хэрэглэх үү гэдгээ харуулах цаг Путинд ирлээ гэж тэрбээр үзэж буй юм байна.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.