Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтэд ажиллаж байна

МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ойрын өдрүүдэд орон нутагт бүсчилсэн байдлаар ажиллаж эхлээд байна. МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга  М.Энхболд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, намын газрын дарга нарын хамт төвийн бүс нутаг буюу Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр Эрдэнэтэд ажиллаж байна. Маргаашаас эхлэн тус багийнхан Дундговь, Өмнөговь, Төв аймагт очиж ард иргэдтэй уулзах аж. 

Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан дараагийн багийнхан  энэ сарын 10-наас эхлэн Архангай, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллах юм байна. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоор ахлуулсан баг баруун аймгуудад энэ сарын  дундуур, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан баг зүүн аймгуудад энэ сарын 20-доор ажиллахаар товложээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.