Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

  Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Зэвсэг хураах бага хурлын энэ оны чуулганы өндөр түвшний хуралдаанд энэ сарын 2-нд оролцож, үйл ажиллагаатай нь танилцав. Уг хуралдаанаас ЗХБХ-ын Ажлын хөтөлбөрийг хэлэлцэх зорилго бүхий Албан бус ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргав.  Өндөр түвшний энэ удаагийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаас гадна Словак, Аргентин, Итали, Грек, Казахстан, Япон, Канад, Унгар, Чех, Катар, Финланд, Испани, Латви, БНСУ-аас Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд оролцож, зэвсэг хураах үндсэн асуудлаархи байр сууриа илэрхийлж үг хэллээ. 

ЗХБХ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаархи 1978 оны анхны тусгай чуулганы үр дүнд 1979 онд байгуулагдсан, зэвсэг хураах олон талт гэрээ, хэлэлцээрийг хэлэлцэн тохирох эрх бүхий олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц индэр юм. ЗХБХ өнгөрсөн хугацаанд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох конвенц, Химийн зэвсгийг хориглох конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ зэрэг олон улсын нэн чухал баримт бичгүүдийг хэлэлцэн тохирчээ. Эдүгээ 65 гишүүнтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүний хувьд зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх үйл явцад хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Монгол Улс ирэх 2015 оны эхээр ЗХБХ-ыг ээлж ёсоор даргалах бэлтгэл ажлын хүрээнд дэд сайд Д.Ганхуяг тус бага хурлын чуулганы ажиллагаатай ийнхүү танилцав. 

 

 

     http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.