Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галт зэвсэг хил давуулсан монголчуудыг Хөх хотод шалгахаар болжээ

Манай улсын харьяат эмэгтэй БНХАУ руу галт зэвсэг оруулах гэж байгаад тус улсын хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг хэргийг манай улсын харьяат нэг залуу, гурван эмэгтэйн хамт үйлдсэн гэж сэжиглэн саатуулсан гэдгийг Замын-Үүдийн цагдаагийн байгууллагынхан мэдээлэв. Монголын гаалийн хяналтын хаагуур нь гарч, өмнөд хөрш рүү орох гэж байсан нь хараахан тодорхойгүй байгаа юм. Хэрэгт холбогдсон гурван эмэгтэйн хоёр нь Улаанбаатар хотын харьяат, нэг нь Өмнөговь аймгийн иргэн байсан гэнэ.

Тэд “Тигр” маркийн ангийн зориулалттай бууг задлан цүнхэнд хийж авч явсан бөгөөд худалдах гэж байсан бололтой. Энэ талаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Ерөнхий консул н.Саруулаас тодруулахад “Манай улсын харьяат иргэд БНХАУ руу галт зэвсэг оруулахыг завдсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан нь үнэн. Тэднийг Хөх хотын Цагдаагийн газарт шалгахаар авч явсан. Тэд нэг буу авч явсан юм билээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-ны Консулын газраар дамжуулан Хөх хотын Консулаас авч болно” гэлээ.

БНХАУ-ын хуулиар галт зэвсэг, хар тамхи авч явсан хүнд оноох ял шийтгэл нь маш хатуу байдаг бөгөөд энэ хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлэх бүхий л арга хэмжээг ГХЯ-наас авч буй гэнэ.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.