Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОН ГАРСААР 33 ИРГЭН ХИЛИЙН ЧАНАДАД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

 2014 оны эхний 2 сарын байдлаар хилийн чанадад  манай улсын 33  иргэн гэмт хэрэгт холбогдоод байна. Эдгээрээс БНХАУ-д 16 иргэн,  БНТУ-д 7, БНСУ-д 4, АНУ-д 3, БНУУ, БНЧУ,  Хонгконгт тус бүр 1 иргэн саатуулагджээ.  Дээрх иргэдээс 11 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд 8 нь БНХАУ-д  сэжигтнээр  шалгагдаж байна. 

2012-2013 онд томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд хулгайн хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэн  тухайн улсын хуулиар дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол гарсан бөгөөд  иргэд тухайн улсын хууль дүрмийг чанад сахиж Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлэх талаар  хууль хяналтын  болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.