Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.МӨНХБАТ: 888 төслийг нэг дор хэрэгжүүлэхгүй

Уулзалтын дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-888 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, хэрэгжүүлэх газрын байршлыг тодорхойлсон байна. Эдгээрийг цаг хугацааны хувьд ямар дарааллаар хэрэгж үүлэх юм бол?

-888 төслийг мэдээж нэг дор, жилийн дотор хэрэгжүүлчихгүй байх. Төслийн материалд хийсэн судалгаанаас харахад эдгээр төслийг орон даяар хэрэгж үүлнэ гэвэл жилд есөн их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломж бий. Судалгааны дэлгэрэнгүй дүнтэй Хөгжлийн банкны цахим хуудаснаас танилцаж болно.

-Анх үйлдвэржилтийг дэмжиж, нэг их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэж байсан ч одоо хэмжээ нь өсчихлөө. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс босгох вэ?

-Нийт эх үүсвэрийн гуравны нэгийг Засгийн газраас санхүүжүүлнэ. “Чингис”, “Самурай” бондоос гаргана гэсэн үг. Мөн Монголбанк болон арилжааны банктай хамтраад нэмэлт санхүүжилт гаргана. Энэ талаар цаг тухайд нь олон нийтэд мэдээлэл өгнө.

-Эхний санхүүжилтийг хэзээ хийх вэ?

-Тавдугаар сард багтаагаад санхүүжилтээ гаргах төлөвлөгөөтэй байна. 1151 гэдэг бол олон төсөл. Төсөл тус бүрт хувийн хэрэг үүсгээд нарийн нягталсан. Бид шахуу ажиллаж байгаа. Тиймээс санхүүжилтээ цаг алдалгүй хийнэ.

-Төсөл санаачилсан хүмүүст зээл өгөх эсэхийг сонгосон арилжааны банк нь шийдэх юм байна. Тэдний шалгуурыг хангаагүй төслийг хасах уу?

-Санхүүжилт авахын тулд эргэн төлөх чадвартай байх ёстой.

-Үйлдвэрлэлийг дэмжих төсөл жилийн есөн хувийн хүүтэй байна гэлээ. “Чингис” бондыг эргэн төлөхөд төгр өгийн ийм хэмжээний хүү хүрэлцээтэй юу. Нэг доллараас гурван доллар босгох зорилт биелэх үү?

-Зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний тулд ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу нийт санхүүжилтийн гуравны нэгээс илүүг үйг Засгийн газраас гаргах босго тавьсан. “Самурай” болон “Чингис” бондын эх үүсвэрийг эргэн төл өхөд хангалттай санх үүгийн эх үүсвэр бүрдэх ёстой.

-Зээлийн уг хөтөлбөрт хамрагдаж чадаагүй хүмүүс яах вэ. Дахин боломж олгох уу?

-Засгийн газраас 2013 онд уг хөтөлб өрийг баталсан. 2017 он хүртэл таван жилийн турш хэрэгжүүлэх хөтөлбөр учраас цаашид төслийн чанар, тоо нэмэгдээд үргэлжилнэ байх.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.