Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их хэмжээний оюу хил давуулахыг завдав

Монголын газрын хэвлий дэх баялаг, түүх соёлын дурсгалт хосгүй үнэт зүйлсийг өмнөд хөршийн наймаачид өндөр үнээр худалдан авдаг нь нэгэнт тодорхой болсон. Манай иргэд ч мөнгөний төлөө хятадуудад юугаа ч худалдахад бэлэн байдаг. Хэдхэн хоногийн өмнө эртний эдлэл өмнөд хөрш рүү гаргадаг монгол, хятад иргэдийн хамтарсан сүлжээний сэжүүрээс Хилийн тагнуулын албаныхан атгаж, зарим хүнийг нь саатуулан шалгаж эхэлжээ. Өмнөд хил дагуу ажиллаж буй зарим боомтоор хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэсэн үйлдэл тасрахгүй байгаа бөгөөд контрбандчид хараа хяналт сул боомтуудаар эд зүйл хил давуулахыг оролдсоор байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр их хэмжээний байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлэн хууль хяналтын холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомтоор Улаанбаатар хотын харьяат Ч, Орхон аймгийн иргэн М нар нүүрс тээвэрлэдэг машинд 224 кг байгалийн оюу чулуу нууж, хил давуулах гэж байсныг тус ангийн хилчид илрүүлсэн байна.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.