Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СИРИЙН ХИМИЙН ЗЭВСГИЙГ ЗӨӨН ГАРГАХ ХУГАЦААГ СУНГАВ

Химийн зэвсгийг нутаг дэвсгэрээсээ гадагш нь гаргах хугацааг Сирийн эрх баригчид Химийн зэвсгийг хориглох байгууллагатай тохиролцон шинэчлэн тогтоов. Түүгээр бол 2014 оны дөрөвдүгээр сарын 13 гэхэд тус улсад байгаа хорт бодисын үлдсэн хэсгийг Латаки боомт руу зөөх үүргийг Сирийн эрх баригчид хүлээж буй аж. Сирийн тал химийн зэвсгийг тус улсаас гаргахаар тогтоосон хугацааг тавдугаар сарын эцэс хүртэл сунгахыг хүссэн талаар энэ сарын 21-нд мэдээлж байв. Харин химийн зэвсэг хориглох байгууллага энэ саналд таагүй хандсан бөгөөд гуравдугаар сарын эцэс гэхэд уг асуудлыг шийдсэн байх нь зүйтэй гэж үзсэн юм. Анхлан тохиролцсоноор бол химийн зэвсгийг энэ сарын 5-ны дотор гаргасан байх, устгах ажлыг зургадугаар сарын сүүлч гэхэд дуусгах ёстой байв. Нийтдээ 1300 тн хорт бодис устгахаар төлөвлөсөн байжээ.

Химийн зэвсгийг Сириэс Латаки боомт руу зөөж буй юм. Хамгийн аюултай зэвсгийг хүн амьтнаас хол, задгай далайд Америкийн тусгай төхөөрөмж бүхий хөлөг онгоцон дээр устгана. Арай аюул багатайг нь Норвеги, Данийн хөлөг онгоцоор янз бүрийн оронд хүргэж, устгах ажлыг нь арилжааны компаниуд гүйцэтгэнэ. Сирийн химийн зэвсгийг устгахад АНУ, ОХУ, Дани, Финланд, БНХАУ, Норвеги улс оролцож буй юм. Сирийн зөрчлийг шийдвэрлэхэд АНУ цэргийн хүчээр оролцохоор заналхийлсний хариуд химийн зэвсгээ устгахыг Сирийн эрх баригчид өнгөрсөн оны есдүгээр сард зөвш өөрсөн билээ. 2013 оны наймдугаар сард химийн зэвсэг хэрэглэн Дамаск хотын орчимд хэдэн зуун хүний амийг хороосонд Сирийн эрх баригчид буруутай гэж АНУ үзсэн юм.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.