Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМЭГТЭЙЧҮҮД эрх барьсан улс арай өөр байдаг

Монголын эмэгтэй улстөрчид нулимсаа бардгийн даваан дээр эрчүүдийн сэтгэл зөөлрөв.

Ж е н д е р и й н эрх тэгш байдлыг хангах тухай хуультай боло хыг эрэгтэй улстөрч дөөс олон жил гуйсны эцэст хаврын чуулганаар төслийг хэлэлцэхээр болоод буй. Хүүхнүүд баярлаж байна гэж жигтэйхэн. Наашаа гэсэн эрчүүдийн хандлагыг алдчихгүйн тулд тэд сүүлийн үед хүйсийн тэгш байдлын асуудлаар дорвитойхон дуугарч, ажиллаж байгаа бололтой.

Тэгэхгүй л бол дахиад “хулхидуулж” мэднэ. 2008 оны сонгуулийн өмнөхөн, УИХ-д нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг эрчүүд хуйвалдаж байгаад хасаад хаячихсан учраас яаран лообийдох нь зүйн хэрэг. Эр хүн эр хүндээ хайртай гэж үг бий. Харамсалтай нь эмэгтэйчүүд биесээ дэмждэггүй юм шиг. Сонгогчдын 50-иас илүү хувь нь хүүхнүүд атал өөрсдийн хүйсийн төлөөллийн төлөө санал өгдөггүй нь сонин.

Гайхшаа барахдаа улстөрч, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа болон байсан хүүхнүүд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл санаачилж, түүнийгээ эрчүүд үнэмлэхүй олонх Парламентаар хэлэлцүүлэхээр болов. Явцын дунд “салхи” хаашаа эргэх нь тодорхой биш ч эмэгтэй улстөрчид найдаж сууна. Тэднийг шийдвэр гаргах түвшинд олноор гарч ирэхийг таашаахгүй хүн цөөнгүй ч өнөөгийн нийгэм, улс төрд бий болсон сөрөг үр дагаврыг илааршуулахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо хэрэгтэйг хэлэх нь зөв байх.

Төрийн нь эрхэнд эмэгтэйчүүд “залардаг” улс орнуудын байдал арай өөр байдгийг ч дашрамд өгүүлье. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаар Засгийн газрын тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль, УИХ-ын бусад шийдвэ рийн төсөл боловсруулах, өргөн мэ дүүлэх журмын тухай, Зар сурталчил гааны тухай болон Хүний эрхийн үндэс ний комиссын тухай, Иргэний тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.

ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАХЫН ТУЛД НАЙМАН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зарим заалтыг танилцуулж байна. Энэ хууль батлагдсанаар УИХ төрийн бодлого, хууль тогтоомжийг жендерийн эрх тэгш байдлыг хангасан байхаар тодорхойлох үүрэг хүлээж, Засгийн газар хоёр жил тутамд хууль хэрэгжүүлсэн талаараа тайлан тавьж, Ерөнхий сайд Жендерийн үндэсний хороог тэргүүлэх юм байна. Төрийн албаны шалгалтад тэнцсэн ч хүйсээс болж хасагдвал төрийн албаны төв байгууллагад гомдол гаргах заалт Төрийн албаны тухай хуульд оруулах аж.

Жендерийн хууль зөрчсөн этгээдэд шүүгч ял оногдуулж, буруутан этгээд 40-250 мянган төгрөгөөр торгуулж мэдэх нь. -“Жендерийн эрх тэгш байдал” гэж эрэгтэй, эмэг тэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрх тэгш орол цож, эдийн засаг, нийгэм, соё- лын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхахаас ангид байхыг; -“Жендерийн я л г а в а р л а н гадуурхалт” гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бололтой.

Цаашилбал: -Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн хүрээнд жендерийн ялгаварлан гадуурхалтыг хориглоно.

-УИХ-ын ба орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн нам (эвсэл)-аас нэр дэвшигчийн дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна.

-Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна.

-Бүх шатны сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн дарга эсрэг хүйсийн байна. -Төрийн улс төрийн томилогдох албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх;

-Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын байгууллагаас бусад байгууллагын төрийн тусгай албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх;

-Төрийн ба төсөвт байгууллагын орлогч дарга болон түүнтэй адилтгах албан тушаалтан нь дарга (эрхлэгч, захирал)- ын эсрэг хүйсийн хүн байхаар төсөлд тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.