Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэгээрэл хөгжлийн төвийн захирал төсвийн хөрөнгө завшсан хэрэгт холбогджээ

 Чингэлтэй дүүргийн Гэгээрэл хөгжлийн төвийн захирал О.Чимэдцэрэн, нягтлан бодогч Ж.Мөнх-Од нарыг төсвийн хөрөнгө завшсан хэрэгт буруутгалаа. Улмаар тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгуулахаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шилжүүлжээ.

Тус хэлтсийнхний хийсэн шалгалтаар дээрх хүмүүс байгууллагынхаа 2012-2013 оны цалингийн цэсэн дээр хий бичилт хийж, багагүй мөнгө завшсан байж болзошгүй гэдэг нь тогтоогдсон аж. Түүнчлэн халаалтын зардалд нүүрсний үнэ гэж хуурамч баримт бүрдүүлэн 22.3 сая төгрөг завшсан байх магадлалтай нөхцөл байдал илэрчээ.



 Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.