Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НЭГ ХУВИЙН БОСГО ба НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ

 Улс төрийн намууд хуулиа хүлээж байна. УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж буй учраас тэр. Санхүүжилт, гишүүнчлэл, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах, бас “дэл сул” олон намыг цэгцлэх уг хуулийн төслийг Дэд ажлын хэсэг бичиж байгаа юм. Ирэх сарын дундуур гэхэд төслийн анхны хувилбар бэлэн болно. Улмаар ирэх намрын чуулганаар батлахаар төлөвлөжээ. Шинэчилсэн найруулгын төслийн нэг гол өөрчлөлт нь намуудын санхүүжилттэй холбоотой.

С.Баярцогт гишүүний ахалсан Ажлын хэсэг улс төрийн намуудаас санал авч, одоо гол зарчмуудаа ерөнхийд нь тохирсон юм билээ. Ажлын хэсгийнхэн бодлогын, сонгуулийн, үйл ажиллагааны гэсэн гурван төрлийн санхүүжилт байх нь зөв гэж үзжээ. Мөнгө, санхүү тойрсон уг асуудалд улс төрийн намууд өөр өөрийн өнцгөөс хандаж байна. Төслийн хэлэлцүүлэгт оролцох, саналаа өгөх хандлага нь АН-ын бүлгээс “Сонгуулиар УИХ-д суудал аваагүй намуудыг татан буулгана” гэсэн саналаас хойш эрс сэргээд байгаа юм.

ЗАРДЛЫН 70 ХУВЬ НЬ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДДАГ

УИХ-ын Ажлын хэсгээс хийсэн судалгаагаар намууд санхүүжилтийнхээ 70 хувийг сонгуульд зориулдгийг тогтоожээ. Сонгуулиас сонгуулийн хооронд зардлын хэмжээ өсдөг. Нэг нэр дэвшигч тойрогтоо 100 гаруй сая төгр өг зарцуулах нь энгийн зүйл болж хувирах шахсан учраас уг зардлыг бууруулах зорилготой байгаа юм билээ. УИХ-аас байгуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсэг ч бас зардлыг бууруулах ёстой гэж үзжээ. Бүх санхүүжилтийг төр даадаг, эсвэл төр огт оролцохгүйгээр намууд өөрсдөө орлогоо олдог, мөн холимог гэсэн санхүүжилтийн гурван систем дэлхийд байдаг аж. Манай улс холимог системээр нь явж, сонгуулийн дараа УИХ-д суудал авсан намуудад нэг сонгогчийн саналыг 1000 төгрөгөөр тооцож төрөөс мөнгө олгодог. Энэ мөнгийг дөрвөн жилд нэг удаа өгнө. Харин УИХ-д авсан нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцсон мөнгийг жил бүр өгдөг байна. Хуулийн төсөлд тусгах гэж буй санаагаар санхүүжилт нь дээр дурдсан гурван чиглэлтэй байх юм. Намууд бодлогын санх үүжилтээ босгохын тулд хилийн чанадад тусгай сан байгуулан, үйл ажиллагаагаа сурталчилдаг олон улсын жишиг байдаг гэнэ. Ийм замаар бодлогын санхүүжилтийг “босгох” юм байна. Үйл ажиллагааны санхүүжилтийг намынхаа лого бүхий малгай, тэмдэг худалдах зэрэг “жижиг бизнес”-ээс босгох боломжтой гэнэ. МНН-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Эх орончдын нэгдсэн намынхан “Үйл ажиллагааны санхүүжилтээ нам өөрөө босгох хэрэгтэй. Харин сонгуулийн санхүүжилтийг төрөөс бүх намд ижил хэмжээгээр олгох нь зөв” гэж байлаа. Жижиг намуудын тухайд төрөөс олгох санхүүжилт бүх намд ижил, тэнцүү байх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэж байгаа.

БОСГО ДАВААГҮЙД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Нийт сонгогчдын нэг хувийн санал авсан намыг төрөөс санхүүж үүлэх нь зөв гэдэг саналыг МНН гаргасан юм. Үүнийг бусад нам эсэрг үүцээг үй. Төрөөс ижил хэмжээгээр санхүүжүүлээд өрс өлд өх тэнцүү нөхц өл бүрд үүлчихвэл нэг хувийн босго байж болох зүйл гэж бодож буй бололтой. Тэгээд ч нэг хувийн санал авна гэдэг нь тухайн намын үйл ажиллагааг олон нийт хүлээн зөвш өөрсний илрэл гэж тэд үзэж буй юм. Харин уг босгоо давж чадахгүй бол захиргааны хариуцлага тооцно гэсэн саналыг Монгол Консерватив намаас гаргажээ. Үүнийг дэмжих намынхан цөөхөн байна. Төрөөс санхүүжилт авчих гээд хичээж буй жижиг намуудын хувьд нэг хувийн босго бас л чанга, тэгж байхад нэмээд торгуульд унана гэхээр дургүйцэх нь аргагүй биз. Гарааны ижил нөхцөл ярихын тулд нам өмчтэй байх үгүйг шийдэх ёстой. Одоо бол МАН ганцаараа төсвийн хөрөнгөөс 90 хувийг нь гаргуулан барьсан байртай. Түүнийгээ түрээслэн орлого олж, бусад намаас давуу эрх эдэлж буй юм. Уг асуудлаар Ажлын хэсэг саналаа нэгтгэж чадахгүй байгаа юм билээ. Нам ашгийн байгууллага биш учир өмчтэй байж бусдаасаа давуу эрх эдлэх учиргүй гэсэн байр суурийг бусад нь хэлж байна.

АЖ АХУЙН НЭГЖ, КОМПАНИАС ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОНО

УИХ-ын Ажлын хэсгийнхэн үүн дээр санал нэгдсэн байна. Нэгэнт төрөөс санхүүжилтийн дийлэнх хувийг гаргах учраас байгууллагаас хандив авах шаардлагагүй. Одоо үйлчилж буй хуулиар намууд аж ахуйн нэгж, байгууллагаас 10, иргэнээс тав хүртэл сая төгрөгийн хандив авах эрхтэй. Тэгвэл аль нэг байгууллагаас хандив авснаар дараа нь УИХаас түүний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргуулахын төлөө хүчин зүтгэх хэрэг гардаг гэж Ажлын хэсэг үзжээ. Захиалгат хууль мэндэлдгийн нэг шалтгаан нь энэ учраас намууд ч уг саналыг дэмжиж буй юм билээ. Юутай ч Дэд ажлын хэсгийнхэн зөрчилтэй асуудлаа орхиод эхний ээлжинд санхүүжилт тойрсон зохицуулалтаа цэгцэлж буй гэсэн. Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам бий. Тэр бүгдэд ямар нэг шалгуургүйгээр татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах нь мэдээж байж болшгүй хэрэг. Тиймээс ямар нэг босго тогтоож, түүнийг нь хангасан, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг намд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж болох юм. Үгүй бол хүн бүр нам байгуулаад төрөөс алга тосоод суучихна биз.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.