Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт”-ийг саалийн үнээ болгосон компанийн эздийг шалгахаар болжээ байжээ

 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гэж манай төрийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүдийн шахааны бизнесээ хийх том нүх байдаг. Төрийн тэргүүн асан Н.Энхбаяраас авахуулаад тус үйлдвэрийн хэд хэдэн захирал, эрх бүхий албан тушаалтнууд хувийн компаниудтай үгсэж, “Эрдэнэт” үйлдвэр хэмээх саалийн үнээг сааж, хөрөнгөжсөөр ирсэн гэх мэдээлэл байсхийгээд л хэвлэлээр гардаг.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэхэд “саятан” гэж алдаршсан Ж.Мягмаржаргалын байгуулсан “Хенлон лимитед” компаниар дамжуулан ган бөмбөлөг “шахсан” хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсож, Дээд шүүх үүнийг нь цагаатгаж байсан билээ. Тэгвэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус үйлдвэрт бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авсан атлаа юу ч хийгээгүй компаниудыг шалгуулахаар Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.

Нэр бүхий 11 компани “Эрдэнэт”-ээс 80-95 хувийн урьдчилгаа төлбөр авчихаад ямар ч ажил хийгээгүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний дотор Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед” болон “Грийт глобал” гэсэн хоёр компани байгаа аж. Дээрх хоёр компани 3.2 сая ам, доллар “Эрдэнэт”-ээс авчээ. Түүнээс гадна “Монгол өртөө”, “Айсбрикер”, “Эн Си Корп”, “Хошигари”, “Тэнгэрийн бэрээ”, “Батмонгол”, “Есөнтэй цэц”, “Дундцүүр”, РПО зэрэг компани 18 мянгаас 1.5 сая ам долларын урьдчилгаа авчээ.

Эдвард Бергманн, Д.Ирмүүн гэх захиралтай “Стандарт металз” компани 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. Харамсалтай нь өнөөг хүртэл ямар ч ажил гүйцэтгээгүй гэнэ.


Г. РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.