Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” СЕМИНАР БОЛОВ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Сургалт, судалгааны төв, НҮБ-ын Ардчиллын сантай хамтран "Ардчиллын боловсролын тухай" семинарыг НҮБ-ын Төв байранд зохион байгуулав. 

Семинарт НҮБ-ын Сургалт, судалгааны төвийн Нью-Йорк дах салбарын захирал И.Лодико, "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөх Зөвлөл" ТББ-ын тэргүүн Р.ЛаГамма, НҮБ-ын Ардчиллын сангийн тэргүүн Р.Рич, Ардчилал болон сонгуулийн туслалцааны асуудлаарх олон улсын институтын төлөөлөгч М.Томмасоли зэрэг албаны хүмүүс оролцож, Ардчиллын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон цаашид ардчиллын боловсролыг хөгжүүлэхэд улс орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч ардчиллын боловсролыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглээд, "Ардчиллын боловсролын тухай" тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлуулсан хийгээд энэхүү тогтоолын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.  Мөн түүнчлэн  ЕА-н тогтоолыг хэрэгжүүлэхэд бүх гишүүн орнууд идэвхи зүтгэл гарган ажиллах, улмаар ардчиллын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгах, энэ асуудлаар мэргэжлийн нарийн зөвлөгөө өгөх зэргээр гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.