Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Агаарын бизнес” хийдэг компаниудыг шалгаж эхэллээ

 Ашигт малтмалын компаниудын татвараас зайлсхийсэн ноцтой үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Нотариатад хуурамч баримт бүрдүүлэн өгч, татвараас бултаж буй компаниудыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. “Агаарын бизнес” гэж нэрлэдэг ашигт малтмалын лицензийн наймаа Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж, алга дарам цаасыг үнэд хүргэх болсон билээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааг ордынх нь байршил, нөөцөөс шалтгаалж 100 мянгаас таван сая хүртэл ам.доллараар борлуулдаг юм байна. Харин нэр бүхий компаниуд ийм наймаа хийхдээ татвар төлөхөөс зайлсхийж, хоёр өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлээд татварын албанд өгдөг аж. Жинхэнэ буюу их үнийн дүн бүхий гэрээг худалдагч, худалдан авагч тал өөрсдөө авч үлддэг гэнэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл худалдан борлуулсан компани лицензийн хөдөлгөөнөө татварын байгууллагад бүртгүүлэх ёстой. Үүнээс зайлсхийхийн тулд бага үнийн дүнтэй хуурамч гэрээг татварын байгууллагад хүргүүлдэг хэд хэдэн компанийг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Ингэж хуурамч тайлан гаргаж өгснөөр манай улсад далд эдийн засаг үүсгэж байгаа гэнэ. Тиймээс хуурамч тайлан гаргаж өгч буй компаниудыг хууль хяналтын байгууллагаас цаашид ч шалгана гэдгийг эх сурвалж хэллээ.


 Г.БОЛД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.