Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фүкүшимагийн АЦС-аас хортой ус асгарчээ

 Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын нөөцлүүрээс радио идэвхт 100 орчим тонн ус асгарсан тухай станцын үйл ажиллагааг хариуцдаг “Тепко” компани мэдээлэв. Нөөцлүүрийн хавхлагыг дутуу хааснаас болж химийн хорт бодис их хэмжээгээр агуулсан ус асгарсан байна. Энэ нь өнгөрсөн наймдугаар сараас хойш тус станцад гарсан хамгийн том доголдол юм. Тэр үед станцаас 300 гаруй тонн ус урсаж, станц орчмын нутагт Японы Цөмийн агентлаг онц байдал тогтоосон билээ.

“Тепко” компанийнхны баталж буйгаар өчигдөр алдагдсан ус далайн эрэгт арай хүрээгүй бөг өөд ус урссан газрыг хоргүйжүүлэх ажил үргэлжилж байгаа аж. 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, түүнээс үүдсэн цунамигийн уршгаар Фүкүшимагийн АЦС-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа зогссон. Станцын реакторуудын хөргүүр ажиллахаа больсноос хүйтэн ус цутгаж, аюулгүйжүүлэх ажил өнөө ч үргэлжилж байгаа юм.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.