Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГИШҮҮД ЦЭРГИЙН АЛБА “ХААВ”

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв өнгөрсөн баасан гаригт хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Тус төвд Зэв сэгт хүчний марш так тикийн тэмцээнд оролцох ан гиуд бэлтгэл сургуулилалтаа ба заахын зэрэгцээ, УИХ-ын ги шүүд “цэргийн алба хаав”.

Тэд Цэрэг стратегийн цугларалтад оролцож байгаа нь энэ. УИХ-ын бүх гишүүнд БХЯ, ЗХЖШ-аас урилга гардуулсан ч цугларалтад ердөө 16 нь ирлээ. Энэ 16-г УИХ-ын гишүүн, бригадын генерал Х.Жекей, цагдаагийн хурандаа Б.БатЭрдэнэ нар тэргүүлжээ. Цэргийн сургалт эхлэхийн өмнө тэдэнд бэлтгэсэн хувцасыг нь өмсгөж, цэргийн жагсаахад бага гүй будилцгаав. Батж.Бат баяр, З.Энхболд нар хэн нь өндөр вэ гэдгээ үзэж бэсрэг маргаан үүсгэсэн юм.

Нөхөд нь маргааныг таслан Батж. Батбаярыг өндөрт тооцов. УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ, Х.Жекей, С.Баярцогт, Н.Бат баяр нар сургалтын дундуур буюу бямба гаригт “ангийн андууд” руугаа очсон бол сургалт эх лэхэд дүрэмт хувцасаа өмсөж, жигдэрсэн цэргүүдээс УИХ-ын гишүүн Батж.Батбаяр анги байрлалаа орхиод шөнө “орго чихов”. Эхний өдөр тэд хошууч генерал Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаа, хэтийн төлөвтэй танилцсан юм.

Тус ангийн удирдлага УИХ-ын гишүүн “цэр гүүдэд” Сур галт бэлтгэлийн төвд нисэх буу дал, баруун чиглэлд явж буй авто замтай холбосон асфальтан зам тавихаар төлөвлөж буйгаа танилцуулав. Тэднийг оройн хоолонд оруулж, Цэргийн дуу бүжгийн чуул гын уран бүтээлчдийн концерт үзүүлж, бүжиг зохион байгуулсны дараа цэргийн алба хаагчдын нэгэн адилаар оройн зугаалгад гаргаж, жаг саалын талбай тойруулан дуу луулж алхуулсан. УИХ-ын “цэргүүдийн” тасгийнхан “Манай цэргийн жавхаа” хэмээх жагсаалын ганц дуугаа оройн зугаалгын эхнээс дуустал хэд дахин давтаж байлаа.

Бямба гаригийн 05.50 цагт бүрээн дуунаар УИХ-ын гишүүн цэргүүд босов. Жагсаалын талбайг гурвантаа тойрч гүйн, дасгал гимнастик хийгээд өглөөний цайгаа уусны дараа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байр лалд очиж Зэвсэгт хүчинд ашиглаж буй сүүлийн үеийн зэвсэг техниктэй танилцсан юм. Сүүлийн хоёр жилд Монгол Улсын Зэвсэгт хүчинд шинэ зэвсэгт техник нэлээд нэмэгдэж буй бөгөөд орчин үеийн танк, хөнгөн хуягт, байлдааны болон иргэний тээврийн зориулалттай гурван ч нисдэг тэргийг тэнд аваачсан байлаа.

УИХ-ын гишүүд тэр бүгдийг үзэж сонирхон зарим нь зургаа татуулж байсан. Харин сүүлийн үед манай зэвсэглэлд нэвтэрч буй “Т-72 МК” загварын танкны жолоодлогын хэсэгт Г.Батхүү, Д.Одхүү зэрэг том биетэй гишүүд багтахгүй байв. Буудлагын тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гар буугаар шаггүй буудаж манлайлсан бол удаах байрт Н.Энхболд, ганц эмэгтэй дайчин Д.Арвин нар орсон юм. Мөн ротын пулемёт, мэргэн буудагчийн винтов СВД-гээр буудуулахад олонх нь хуваарьт сумаа дуусгаад сум нэмж авч буудаж байлаа.

Энэ бүгдийн дараа хаалтын ажиллагаа болж, цэрэг стратегийн цугларалтад хам рагд сан гишүүн бүрийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар” медалиар шагнаж, сертификат олгов. Ийнхүү УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг хувь нь оролцсон цэрэг стратегийн цугларалт өндөрл өж Сургалтын нэгдсэн төвийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьцгаав. Тэд хэдэн жилийн дараа тарьсан модоо эргэхээ ам лаж, зураг авахуулсан. “Залуу насандаа эргэн очсон юм шиг сайхан байна” хэмээн сэтгэл өндөр буйгаа Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нарт УИХ-ын гишүүн “цэргүүд” илэрхийлсэн юм.


Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.