Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үймэхийн учир

Украины нийслэл Киев хот үймж бужигнасаар гурав дахь сартайгаа золгов. Тэмцэгчид, цагдаа нарын зөрчил даамжирч үймээн самуун, эмх замбараагүй байдлаас хүчирхийлэл, танхайрал, иргэний дайны шинжтэй болж, энэ сарын 18-нд 20 гаруй хүн амь үрэгдсэнээр байдал бүр ч гаарч орхилоо. 45 сая хүнтэй энэ улсын хувь заяа өдгөө ОХУ болоод барууны хоорондох стратегийн тулааны нэгээхэн хэсэг болжээ.

ТЭМЦЛИЙН ШАЛТГААН

Гудамжнаа тэмцэгчид өөрсдийгөө улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдсэн гэх. Тэдний хувьд Украин улс өөрийн гэсэн хууль цаазтай, хараат улс байх уу, эсвэл орос маягийн олигархиудын халаасны орон болох уу гэдэг нь тэдний дуугарах, эс дуугарахаас шалтгаална. Одоогийн энэ бүх эсэргүүцэл тэмцэл Ерөнхийл өгч Виктор Януковичийг Европын холбоотой хамтран ажиллах гэрээнд өнгөрс өн арваннэгдүгээр сард гарын үсэг зурахаас татгалзсанаас эхэлсэн билээ. Гэрээ байгуулахг үй тухай мэдээлэл цацагдмагц украинчууд нийслэл хотынхоо төвд орших Тусгаар тогтнолын талбайд хэдэн мянгаараа цугласан. Гэхдээ дээрх гэрээний асуудлаас гадна оюутнуудын жагсаалыг цагдаа нар хүчээр тараан, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, сөрөг хүчний гиш үүд, дэмжигчдийг хорьж, зодсон зэрэг нь босогчдыг хилэгнүүлж, эсэргүүцэл тэмцэл газар авахад мөн нөл өөлжээ. Одоо тэмцэгчид Европыг түших гэхээсээ Москвагийн утсан хүүхэлдэй гэгдсэн төрийн тэргүүнээ огцруулж, Парламентын сонгууль явуулахыг шаардаж байна.

ЮУНЫ УЧИР “ТЭСРЭВ”

Жагсаал цуглаан эхэлснээс хойших хамгийн их цус асгаруулж, хамгийн олон хүний аминд хүрсэн өдөр нь энэ сарын 18 байв. Сөргөлдөгч талууд бие биеэ буруутгаж байгаа ч эхний чулууг хэн шидэж, хэн түрүүлж гал нээсэн нь тодорхойгүй. Ердөө өмнөх өдөр нь Киев хот харьцангуй нам жим байв. Талууд зөвшилцөлд хүрч, төр засгийн томоохон байруудыг чөлөөлбөл хорионд байгаа тэмцэгчдийг хүртэл суллахаа эрх баригчид амласан юм. Бүр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийл өгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай ч яригдсан билээ. Гэтэл Парламентын дарга нь сөрөг хүчнийхний болзлыг хүлээж аваагүйгээс уурссан олон Парламентын ордныг чиглэжээ. Хариуд нь цэрэг, цагдаагийнхан Тусгаар тогтнолын талбай дахь жагсагчдын хуаран руу дайрч, үүнээс үүдсэн үймээн самуунаар олон хүн амиа алдсан юм. Сүүлийн мэдээгээр Ерөнхийл өгч Виктор Янукович тэмцэгчидтэй хэлэлцээ хийхээ мэдэгдэж, Зэвсэгт хүчний командлагчаа үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

ТЭМЦЭГЧИД

Киев орчимд болон нутгийн баруун хэсэгт тэмцэл хамгийн хүчтэй өрнөж байна. Энд угаас Европын талыг баримтлагчид голдуу аж төрдөг бөгөөд орос хэлт украинчууд нутгийн зүүн, өмнөд хэсэгт илүү олноороо тархан суурьшжээ. Парламентад суудалтай сөрөг хүчний гурван намын тэрг үүн болох УДАР намын тэргүүн Виталий Кличко, Эх орон намын тэргүүн Арсений Яценюк, хэт барууны үзэлт Свобода намын тэргүүн Олег Тягнибок нар Тусгаар тогтнолын талбайд цуглагсдыг зохион байгуулж, фронтыг ахалж байна. Гэхдээ жагсагчдын зарим нь эднийг удирдагч гэж үздэггүй. Ялангуяа Эх орон намыг өмнө нь Засгийн газарт байсан, улс төрийн тогтсон үзэл баримтлалгүй хэмээн таашаадаггүй хүн олон. Хэт барууны үзэлтэй Баруунтны бүлгэм тэргүүтэй хэд хэдэн хөдөлгөөнийхөн цагдаа нартай ширүүхэн тэмцэж байгаа ч дэмжигчид нь хэр олон байдаг нь тодорхойгүй.

УКРАИН ХОЁР ХУВААГДАХ УУ

Украин орон үнэн хэрэгтээ их хүчнүүдийн хөзөр төдий юм. Владимир Путин ОХУ-ыг БНХАУ, АНУ, Европын холбоотой эн зэрэгц үүлэх хүсэлтэй. Тэр ч зорилгоороо бүс нутгийнхаа орнуудыг Гаалийн холбоо гэх худалдааны бүлгэмд нэгтгэж, түүх соёл, үндэс угсааны хувьд ойр болохын хувьд Украиныг түүндээ багтааж, хараандаа байлгахыг хүсэж байгаа нь хэнд ч илэрхий. Украинтай хамтарч, эдийн засгийг нь дэмжих Европын сонирхол ч гэсэн хүч нөл өөг өө бэхжүүлж, Оросын эсрэг зогсоход нь чиглэж байна. Мөн ардчилал, хүний эрхийн асуудлаарх байр сууриа Украинаар дамжуулан бататгахыг зорьж байгаа. Тиймдээ ч энэ улсад гар татдаггүй бөг өөд Украиныг Европын холбоонд элсвэл хэдэн тэрбум еврогоор хэмжигдэх дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлаад байгаа юм. Гэхдээ Украин Европын холбоотой хамтарвал Оросын зах зээлд бараа таваар нийлүүлдэг хүнд үйлдвэрүүдэд ажилладаг зүүн украинчууд ажилгүй болох эрсдэлтэй. Ер нь зүүн, өмнөд Украины орос хэлт украинчууд Оросын талыг илэрхий баримталдаг улстөрчдийг дэмждэг бол олон зуун жилийн турш Польш, Австритай ойр байсан украин хэлээр ярьдаг бусад бүс нутгийн иргэд нь өөрсдийгөө Төв Европт хамаатуулдаг. Тиймээс ч Украиныг баруун, зүүн хэмээн хуваах тухай өнгөрсөн хэд хэдэн сонгуулийн үеэр өргөн хүрээнд биш ч багагүй яригдаж байв. Өдгөө үүсээд буй улс төр, эдийн засаг, нийгмийн олон хямралыг эцэслэхийн тулд тус улсыг хоёр хуваахаас өөр аргагүй гэж зарим ажиглагч үздэг. Гэхдээ оросоор ярьдаг, орос цустай зүүн украинчууд өөрсдийгөө Украины иргэн гэж үздэг тул энэ нь байж боломгүй хувилбар гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

БАРУУНЫ ХАНДЛАГА БА ХӨШИГНИЙ ЦААНА

Европын холбоо болон АНУ украинчуудад зөвшилцөхийг санал болгож байна. Үймээн самуун газар авснаас хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Европын холбооны сайд нар Украины эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхэлсэн юм. Мөн Герман, Франц зэрэг улс Украины зарим компаниас хамтын ажиллагаагаа цуцалсан бол Америкийн Төрийн департамент Украины төрийн дээд албаны 20 хүнд визийн хориг тогтоожээ. Украинд эдийн засгийн дарамт үзүүллээ, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцлоо гэж В.Путинийг буруутгах хандлага баруунд давамгайлдаг ч тус улсын улс төрийг хөшигний араас залдаг Ринат Ахметов нарын олигархиуд одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд багагүй нөлөөлснийг анзааралгүй өнгөрч боломгүй. В.Ахметов жагсагчдыг санхүүжүүлсэн гэгдэж байгаа бол бусад олигархиуд нь Ерөнхийлөгч В.Янукович болон түүний гэр бүлд морь нохой мэт зүтгэдэг тухай мэдээ бий.


Г.ДУЛАМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.