Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРТАЙ УУЛЗАВ

 Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж  НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзав. 

Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаагаа мэдэгдэв. 

Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын алба болон Уугуул иргэдийн сайн дурын санд хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжиллаа.  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2010 онд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд дунд хугацааны тайланг ойрын хугацаанд хүргүүлэх гэж байгааг дурдав.  Түүнчлэн НҮБ-ын тусгай мандат эзэмшигчдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж, Хүний эрх ба бизнесийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. 

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаазаар авах ялыг халах, авлигатай тэмцэх талаар  бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 

http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.