Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СИНГАПУРЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 11 дүгээр сарын 24-27-ны өдөр Сингапур Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан Сингапур жишиг хорооллыг Улаанбаатар хотод барьж байгуулах ажлын хүрээнд Сингапур дахь ЭСЯ-ны зүгээс Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл /HDB/, Орон сууц, газрын болон тээврийн асуудал эрхэлсэн газар, хот байгуулалт, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцан явуулдаг холбогдох байгууллагатай холбоо тогтоож, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаа, Төрийн орон сууцны корпорацийн удирдлага, мэргэжилтнээс бүрдсэн 17 төлөөлөгчийг тус Улсад ажлын айлчлал, танилцах аялал хийх ажлыг зохион байгууллаа. 

Энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа 2 дугаар сарын 18-ны өдөр Сингапурын барилгын “Surbana International Consultants Pte.Ltd” компанид зочилж, тус компаний үйл ажиллагаа, Сингапурт төдийгүй Хятад, Вьетнам, Мьянмар, Бахрейн, Энэтхэг, Малайз, Бруней Даруссалам, Индонези зэрэг олон улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцлаа.

 

 

 

http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.