Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Солонгосын удирдагч ч хариуцлагаас мултрахгүй

 Умард Солонгост хүний эрхийг зөрчиж буй талаар өгүүлсэн илтгэлээ НҮБ энэ сарын 17-нд нийтлүүлсэн байна. 400 орчим хуудас уг илтгэлийг тусгай комисс бэлтгэжээ. Хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт тус комиссын гишүүд Умард Солонгосын эрх баригчдыг буруутгасан аж. Уг баримтад өгүүлснээр бол хүмүүсийг алах, тамлах, шоронд хорих, хүчирхийлэх, албаар үр зулбуулах болон бэлгийн хүчирхийллийн бусад төрөл, улс төр, шашин шүтлэг, арьсны өнгөөр ялгаварлах, хүчээр шилжин суурьшуулах, эд зүйлийг нь дээрэмдэх, удаан хугацаагаар хоол ундгүй байлгах зэргээр Умард Солонгосын эрх баригчид хүн амаа тарчлаан зовоож байдаг юм байна.

Мөн хөдөлмөрийн лагерьт хоригдож буй хүмүүст “үгээр хэлэмгүй зэрлэг” ханддаг хэмээн тус улсын эрх баригчдыг буруутгажээ. НҮБ-ын баримтад дурдсанаар бол тус улсад олноор хорих лагерь дөрөв бий бөгөөд тэнд 80-120 мянган улс төрийн хоригдол байдаг гэнэ. Энэхүү илтгэлийг бичигчид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд бичсэн захидалдаа тус улсын эрх баригчдыг Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд өгөхөө мэдэгджээ. Ким Жөн Уныг өөрийг нь хариуцлагад татахыг ч тэд бас үгүйсгэсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.