Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Венесуэлийн Төрийн тэргүүн Америкийн хэд хэдэн дипломатчийг хөөжээ

 Тус улсаас Америкийн гурван дипломатчийг гаргах болсноо Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро телевизээр үг хэлэх үедээ мэдэгдэв. Тэрбээр дипломатчдын нэрийг хэлсэнгүй, харин тэднийг оюутны визийн асуудлаар гэх нэрээр их сургуулиудад нэвтэрч орсон гэж буруутгасан байна. Түүнчлэн Венесуэлийн социалист Засгийн газрыг түлхэн унагаах оролдлого хийхэд нь сөрөг хүчинд дэмжлэг үзүүлсэн хэмээн АНУ-ыг шүүмжилжээ. Сөрөг хүчний тэргүүн Леопольдо Лопесийг баривчилсан нь Венесуэлийн Засгийн газарт сөргөөр нөлөөлнө гэсэн сануулгыг Венесуэлийн элчин сайд АНУ-ын Төрийн Департаментээс авсан байна. Венесуэлийн тусгаар тогтнолд заналхийлсэн аливаа үйлдлийг тэвчихгүй гэж Мадуро тэмдэглэжээ. Ийнмэрхүү шалтгаанаар Мадуро Америкийн дипломатчдыг эх орноосоо явуулж буй нь анх удаагийнх биш аж.

Венесуэлийн эрчим хүчний сүлжээнд хохирол учруулахыг оролдлоо хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард Мадуро америкчуудыг бас буруутгаж байв. Осол гарсны улмаас Венесуэлийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цахилгаангүй болсны дараа хэд хоноод Мадуро ийм мэдэгдэл хийж байлаа. Сөрөг хүчнийг АНУ санхүүжүүлсэн гэж үзэж, гурван дипломат ажилтныг нь өнгөрсөн оны аравдугаар сард хөөж явуулсан юм. Үүнээс түр үүнд Ерөнхийлөгч Уго Чавесийг амьсгал хураалаа гэж мэдээлэхээсээ өмнөхөн, 2013 оны гуравдугаар сард бас Америкийн хоёр дипломатчийг эх орноосоо гаргахдаа хүнд өвчтэй байсан Төрийн тэргүүнийх нь эсрэг цэргийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэж АНУ-ын эрх баригчдыг буруутгасан юм.

Сүүлийн хэдэн өдөр Венесуэлд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байна. Энэ нь хоёрдугаар сарын эхнээс хойш намжихгүй байгаа оюутны жагсаалд оролцогчдоос баривчилснаас үүдэлтэй юм. Энэ сарын 12-нд Каракас хотын гудамжинд 50 мянга орчим хүн гарсан байна. Жагсагчид хийгээд цагдаа нарын хооронд болсон мөрг өлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ. Эмх замбараагүй байдал бий болсны хариуцлагыг Мадуро сүүлд нь сөрөг хүчний удирдагч Леопольдо Лопест тохжээ.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.