Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД Г.БАТСҮХИЙГ САНАЛ БОЛГОЛОО

“Айвенхоу Майнз” ком панийн дэд ерөнхийлөгч Петер Мередит “Оюутолгой” төслийг хэрэг жүүлэх “Оюутолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн даргад Монголын дипломатч Г.Батсүхийг санал болгож байгаагаа мэдэгдлээ.

“Ноён Г.Батсүх нь “Айвенхоу Майнз”-ын эртний танил бөгөөд 2001 онд Монголд анхны хайгуулын өрөмдөлт хийж байх үеэс эхлэн Оюутолгойн түүхийг бидэнтэй бүтээл цэж яваа эрхэм. Монгол Улсыг төлөөлсөн анхны Элчин сай даар Канадад ажиллаж байсан гээд дотно харилцаа холбоо бий. Монголын түүхэн дэх уул уурхайн хамгийн том үйлдвэрлэлийн цогц бү тээн босголтыг удирдах багийг тэргүүлж чадах олон шалгуур чанар энэ эрхэмд байдгийг мэдэх учраас бид нэр дэвшүүлж байна” хэмээн Петер Мередит онцолжээ.

“Оюутолгой” нь дэл хийн хамгийн том зэс, алтны уурхайн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газ раас “Айвенхоу Майнз” болон түүний стратегийн хамтрагч Рио Тинто компанитай хийсэн 2013 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эх лэх урт хугацааны гэрээний дагуу үйл ажил лагаагаа эхлэх уурхай юм.

“Айвенхоу Майнз” болон түүний стратегийн хамтрагч “Рио Тинто” компанитай хийсэн 2013 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх урт хугацааны гэрээний дагуу үйл ажиллагаагаа эхлэх уурхай юм. “Оюу толгой” ХК-ийн есөн гишүүнтэй байх захирлуудын зөвлөлд тус компанийг төлөөлөх зургаан хүнээ томилжээ. “Оюутолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар хэд хоногийн өмнө өөрсдийн төлөөлөл болох гурван хүнээ (Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд. сур) томилчихоод байгаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.