Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн өмчийн хороог сан болгоно

Төрийн өмчийн хороог сан болгохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Энэ ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хийж буй гэнэ. Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, чиглүүлдэг. Тус байгууллагыг төрийн өмчит компаниудыг зохистой удирдаж чаддаггүй, төрийн компаниудыг шахааны бизнесийн үүр уурхай болгосон гэсэн хэл ам тасардаггүй билээ.

Төрийн өмчийн хороог сан болгож, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах нь зүйтэй гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар төрийн өмчит компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлахаа зарласан. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцааны дийлэнхийг төр эзэмшдэг.


Т.БАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.