Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл өглөө. Өнгөрөгч чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсэн байна. Энэ хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр нэг хууль батлагдаж, нийт 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Хилийн боомтын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороогоор хамтран хэлэлцэж, батлуулсан нь хилийн боомтын үйл ажиллагааг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хууль болсныг Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар онцолсон.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай, Дипломат албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “ДЦС-IV”-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулжээ. Мөн Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна гадаадын есөн улстай дипломат харилцаа тогтоох, БНСУ, БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлаар УИХ-ын 15 тогтоол баталжээ.

Тэрбээр намрын чуулганы завсарлага болон цаашид хийх ажлын талаар “Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, УИХаас тусгай албанд тавих хяналтыг сайжруулах гэхчлэн судалгааны ажлууд хийнэ. Үүнтэй холбогдуулан Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл, Тагнуулын үйл ажиллагааны тухай болон Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна” гэв. Тэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хийж гүйцэтгэж ажилтай газар дээр нь танилцах зорилгоор БНСУ-д ажиллах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.