Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японд их хэмжээний цас оржээ

 Японы Токио хот болон зарим нутагт нь өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зургаан хүн нас барсан тухай AFP агентлаг мэдээллээ. Ням гаригийн өгл өөний байдлаар Токио хотноо 27 см зузаан цас ороод байсан нь сүүлийн 45 жилд бүртгэгдээгүй байгалийн үзэгдэл болохыг Цаг уур судлалын хүрээлэнгээс нь онцолжээ. Харин зүүн хойд хэсгийн Сэндай хотод тунадасны зузаан 35 см-т хүрсэн нь сүүлийн 78 жилийн түүхэнд хамгийн зузаанд тооцогдож байна.

Токио хотын Захирагчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлсэн бөгөөд 13 сая хүн ам бүхий тус хотод цаг агаарын энэхүү аюултай үзэгдэл сонгуулийн ирцэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа аж. Их хэмжээний цас орсны улмаас одоогоор зургаан хүн нас баржээ. Тэдний олонх нь халтиргаатай замд гарсан автын ослоос үүдэлтэй гэнэ. Харин 1051 орчим хүн бэртэж, гэмтээд байгааг үндэсний NHK телевиз уламжилсан байна. Түүнчлэн 20 мянга гаруй өрх цахилгаангүй болсон бол дотоодын 300 гаруй нислэг цуцлагджээ.

Нутгийн хойд хэсгээр цас үргэлжлэн орох төлөвтэйг Цаг уур судлалын хүрээлэнгээс нь анхааруулаад байна.


 С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.