Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэсрэх бөмбөгийг цэнэггүй болгожээ

 Дэлхийн хоёрдугаар дайны үеийн 2000 фунт (900 кг) тэсрэх бөмбөгийг Хонконгийн цагдаа нар идэвхгүй болгосон тухай BBC агентлаг дамжууллаа. Дайны үед хамаарах тэсрэх бөмбөг урьд нь Хонконгоос хэд хэдэн удаа олдож байсан боловч энэ нь хамгийн томд тооцогдож буй аж.

Happy Valley дүүрэгт баригдаж буй барилгын талбараас өнгөрсөн баасан гаригт эл бөмбөгийг илрүүлсэн бөгөөд дэлбэлэгчийг нь салгаж, цэнэггүй болгохоос өмнө 2200 гаруй оршин суугчийг түр шилжүүлжээ. AN-M66 тэсрэх бөмбөг 1000 фунт (450 кг) тэсрэх бодис агуулж байжээ. Эл бөмбөгийг Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хаясан байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.